"Аялал маш их таалагдлаа, нутаг буцмааргүй байна"

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

"Аялал маш их таалагдлаа, нутаг буцмааргүй байна"

"Аялал маш их таалагдлаа, нутаг буцмааргүй байна"

“Хөх салхи” олон улсын зураачдын баг Дундговь аймгийн Дэлгэрцогт, Гурвансайхан, Өлзийт, Хулд, Луус, Мандалговь, Адаацаг сумаар 10 хоног аялж, 1380 км зам туулаад иржээ.  Тэд өнөөдөр нутаг буцах юм. Нутаг буцахаас нь өмнө амжиж аяллын сонин сайхныг сонордлоо.

Тэдний зорилго Монгол орны байгалийг судалбараар дүрслэх юм. Зураачдын баг Омск, Крансноярск, Улаан-Үдийн 13 зураачаас бүрдсэн бөгөөд дөрвөн нь эмэгтэй зураач байлаа.

ХАМГИЙН САЙН ЗУРДАГ, АВЬЯАСЛАГ НЬ МОНГОЛ ОЮУТНУУД БАЙСАН

Аяллын багийн хамгийн ахмад нь ОХУ-ын гавьяат зураач, академик Чингиз Бадмаевич Шонхоров юм. Уг аялал түүний хувьд Монголд хийж буй тав дахь аялал гэнэ. Аяллын үеэр түүний 70 насны төрсөн өдөр болсон байна. Тэрбээр “Аялал бүр өөрийн онцлогтой байдаг. Социализмын үед Говь-Алтай аймагт очиж байсан. Тухайн үед ОХУ-д хамт сурч байсан найзуудтайгаа хамт явж байлаа.  Энэ жил, тав дахь удаагийн аяллаар 70 насны төрсөн өдөр тохиосноороо онцлог байлаа. Дахин Монголд ирвэл Дэлүүнболдогт очиж үзэхийг хүсч байна” гэлээ. Харин монгол зураачдын онцлогийг лавлахад “Монгол зураачид бусад орны зураачидтай харьцуулшгүй өвөрмөц. Зураачаар сурч байх үед хамгийн сайн зурдаг, авьяаслаг нь монгол оюутнууд байсан” гэсэн юм.

МОНГОЛД ИРЭЭД 40 ОРЧИМ ЗУРАГ ЗУРСАН

Аяллын багийн гишүүн зураач Сергей Викторович Форостовский “Аяллын туршид ямар нэгэн асуудал гарсангүй. Гэртээ байгаа юм шиг л байлаа. Аялал маш их таалагдсан тул нутаг буцмааргүй байна. Хэрэв дахин Монголд ирвэл үзэсгэлэн зохион байгуулна. Аяллын багт байгаа 13 уран бүтээлч Монголд ирээд 200 орчим судалбар зураг зурсан байна. Миний хувьд Монголд ирээд 40 орчим зураг зурсан. Говьд салхитай, тэнгэр нь цэлмэг байсан тул бид аяллаа “Хөх салхи” гэж нэрлэсэн. Мөн Монголын үндэсний хувцас надад маш их таалагдсан. Бид тун удахгүй ОХУ-д энэ аяллынхаа талаарх үзэсгэлэнг гаргана” гэлээ.

МОНГОЛ ҮЛГЭРИЙН МЭТ САЙХАН САНАГДЛАА

Аяллын эмэгтэй дөрвөн гишүүний нэг Анна Афанасьевна Осипова “Миний хувьд Франц, Хятадаар аялж, судалбар зураг зурж байсан. Монгол надад үлгэрийн мэт сайхан санагдлаа. Тун баялаг түүхтэй орон санагдсан тул түүхийнх нь талаар зурна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж