“Найман шарга” валют арилжааны төвд өчигдөр /2018.10.15/ ам.долларын ханш 2568 төгрөг гэж байлаа. Тус төвийн хамгийн захын валют арилжааны хэсэгт ороход 50 гаруй насны хоёр эрэгтэй ажилтан байсан бөгөөд нэг ч үйлчлүүлэгч байсангүй. Хоёр ажилтнаас ам.долларын ханшийн талаар лавлахад “Жил бүрийн хичээл эхлэх үед ам.долларын ханш өсдөг. Энэ жилийн хувьд энэ жишгээр өссөн ч сүүлийн хэд хоног ам.долларын ханш харьцангүй тогтворжлоо. Үүнтэй холбоотойгоор ам.доллар арилжих хүн ховор байна. Иргэд ханш буурахыг хүлээж байгаа байх” гэсэн юм. Валют арилжааны бусад хэсгээр ороход иргэд ихэвчлэн төгрөгийг юань болгож байсан бөгөөд ам.доллар арилжиж буй нэг ч хүнтэй таарсангүй. Мөн зарим арилжааны хэсгүүд “Ам.долларын ханш тогтмол байгаа болоод ч тэр үү иргэд ам.доллар арилжахгүй байна. Тиймээс ам.долларыг бэлнээр байлгахгүй байгаа” гэлээ.
Харин арилжааны банкуудад тухайлбал, Голомт болон ХААН банканд ам.доллар нь 2571 төгрөг гэж байсан бол Хас банканд 2568 төгрөг гэж байлаа.
Ам.долларын ханш өнгөрсөн наймдугаар сард 2450 төгрөг байсан юм. Монголбанкны зүгээс төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор валютын захад шаардлагатай үед оролцдог. Тус банк өнгөрсөн наймдугаар сард төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг багасгах зорилгоор валютын захад нийт 180.3 сая ам.долларыг нийлүүлсэн юм. Мөн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс алт худалдан авалтаа нэмэгдүүлж, энэ жил 22.0 тонн алт худалдан авахаар төлөвлөжээ.
бичка 2018-10-16 202.131.242.132
валютын ханшийг хантал нь өсгөж түр азанчихаад түүнийгээ валют тогтворжлоо гээд хүүхэд хуурч байгаа юм шиг ярьж суртчилхаа болиочээ ядаж 2000 төг үрүү оруулчихаад тогтворжлоо гэж суртчилаач ичэх булчирхай гэж байхгүй болчихсон юмуу даа
Зочин 2018-10-16 202.21.100.210
10 -р сар гараад 200 гаад сая доллар зах зээлд гаргаж байж ханшийг тогтоож байна. Мөнгөний бодлогын хүүг 12% доош буулгаж болохгүй байсан, Хадгаламжийн хүүнээс 10%- н татвар авдаг засгийн газрын бонд зарагдахгүй зэрэг ойрын шалтгаанаас болж төгрөгийн ханш унаж байна. Томоор зургаар бол мэдээж импорт хэт хурдан өсч байна.
зочин 2018-10-16 202.21.100.210
Амбаарт байрласан хэдхэн ченж монголын валютын ханшийг шийддэг болчихоо юу? Ээ чааваас
Zochin 2018-10-16 43.243.161.23
hahaha togtvorjloo genee. nemegdej bgaal togtchihdog hahaha yaana daa ene manai uher mongolchuudiig.
Зочин 2018-10-16 103.212.118.124
Хэхэ, тогтворжлоо гэнэ үү, хээгүй нь сайхан юмдах
Ченж 2018-10-16 202.9.43.153
2 хагасыг давчихсан бол 3 болох нь гарцаагүй л дээ …
Зочин 2018-10-16 202.21.117.34
sonhuuliin omno elbeg 3000.kkkk