Ам.долларын ханш тогтворжжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Ам.долларын ханш тогтворжжээ

“Найман шарга” валют арилжааны төвд өчигдөр /2018.10.15/ ам.долларын ханш 2568 төгрөг гэж байлаа. Тус төвийн хамгийн захын валют арилжааны хэсэгт ороход 50 гаруй насны хоёр эрэгтэй ажилтан байсан бөгөөд нэг ч үйлчлүүлэгч байсангүй. Хоёр ажилтнаас ам.долларын ханшийн  талаар лавлахад “Жил бүрийн хичээл эхлэх үед ам.долларын ханш өсдөг. Энэ жилийн хувьд энэ жишгээр өссөн ч сүүлийн хэд хоног ам.долларын ханш харьцангүй тогтворжлоо. Үүнтэй холбоотойгоор ам.доллар арилжих хүн ховор байна. Иргэд ханш буурахыг хүлээж байгаа байх” гэсэн юм. Валют арилжааны бусад хэсгээр ороход иргэд ихэвчлэн төгрөгийг юань болгож байсан бөгөөд ам.доллар арилжиж буй нэг ч хүнтэй таарсангүй. Мөн зарим арилжааны хэсгүүд “Ам.долларын ханш тогтмол байгаа болоод ч тэр үү иргэд ам.доллар арилжахгүй байна. Тиймээс ам.долларыг бэлнээр байлгахгүй байгаа” гэлээ.

Харин арилжааны банкуудад тухайлбал, Голомт болон ХААН банканд ам.доллар нь 2571 төгрөг гэж байсан бол Хас банканд 2568 төгрөг гэж байлаа.

Ам.долларын ханш өнгөрсөн наймдугаар сард 2450 төгрөг байсан юм. Монголбанкны зүгээс төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор валютын захад шаардлагатай үед оролцдог. Тус банк өнгөрсөн наймдугаар сард төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах, богино хугацааны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг багасгах зорилгоор валютын захад нийт 180.3 сая ам.долларыг нийлүүлсэн юм. Мөн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс алт худалдан авалтаа нэмэгдүүлж, энэ жил 22.0 тонн алт худалдан авахаар төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж