"Сентерра гоулд" эзэмшигчээ солих хүсэлт ирүүлээгүй | News.MN

"Сентерра гоулд" эзэмшигчээ солих хүсэлт ирүүлээгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

"Сентерра гоулд" эзэмшигчээ солих хүсэлт ирүүлээгүй

"Сентерра гоулд" эзэмшигчээ солих хүсэлт ирүүлээгүй

Гацууртын ордын 66 хувийг эзэмшдэг “Сентерра гоулд” компани өөрийн хувиа Сингапурын компанид худалдаж байгаа талаараа мэдэгдсэн. Энэ талаарх мэдээлэл өнгөрсөн өдрүүдийн дуулиан байлаа.

Одоогоос жил орчмын өмнө “Сентерра гоулд” корпорацийн дэд ерөнхийлөгчийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хүлээж авч уулзаж байв. Энэ үеэр  Гордон Рид Монгол Улсад хөрөнгө оруулалтын чиглэлээр цаашид үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа УУХҮ-ийн сайдад хэлж байжээ. "Сентерра гоулд” ХХК нь ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа эрхлэхээр 1997 онд Монгол Улсад үүсгэн байгуулагдсан Канад Улсын хөрөнгө оруулалттай компани юм.

Зургийн тайлбар:2017.11.17 УУХҮЯ

Тус компани гэнэт өөрсдийн эзэмшиж байсан лицензээ худалдах болсон нь анхаарал татаж байна.  Энэхүү наймааг УИХ-ын тогтоолоор 34 хувийг нь эзэмшдэг Монгол Улсын Засгийн газар мэдсэн үү гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж таараа.

ГАЦУУРТЫН ОРДЫН 66 ХУВИЙГ “СЕНТЕРРА ГОУЛД” ЭЗЭМШИЖ БАЙНА

Хуульд зааснаар Гацууртын ордын 66 хувь эзэмшиж буй “Сентерра гоулд” 34 хувь эзэмшиж буй Монголын төрд ийм эрх шилжүүлэх хэлэлэцээр хийх гэж байгаагаа танилцуулж, талууд энэ асуудлаар ярилцсан байх учиртай. Гэвч Засгийн газрын түвшинд энэ асуудал яригдсан талаар тодорхой мэдээлэл өгөх хүн олдсонгүй.

Гэхдээ хуулийн дагуу лицензийн эрх шилжүүлэх, худалдах бол юуны түрүүнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандах ёстой гэнэ. Учир нь эрх шилжүүлэх ажиллагааг тус газар хариуцдаг учраас худалдах, худалдан авах хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт шийддэг юм байна. Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржоос энэ талаар тодруулахад “Хувь компани, хуулийн этгээдийн мэдээллийг бид хүссэн хүн бүрт гаргаж өгөх боломжгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй. Мэдээж холбогдох байгууллагуудад нь бид энэ асуудлаар тайлбар, мэдээлэл өгөх ёстой” гэсэн тайлбарыг өгөв.

Стратегийн орд учраас энэ талаар Ашигт малтмалын ерөнхий газартай холбогдоход “Хуулийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, эрх шилжүүлэх бүртгэлээ хийлгэсний дараа Ашигт малтмалын ерөнхий газарт хандаж, эзэмшигчээ солиулдаг. Одоогоор манайд ийм хүсэлт ирээгүй” гэв. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар Гацууртын ордын 66 хувийг эзэмшиг нь “Сентерра гоулд” хэвээр байгаа гэж албаныхан тодотгосон. “Сентерра гоулд”-ын хувьд лицензээ худалдах гэж байгаа талаараа аравдугаар сарын 12-нд албан ёсоор мэдэгдсэн гэхээр өнөөдрийн байдлаар талууд ярилцаж, наймаа дөнгөж эхэлж байгааг үгүйсгэхгүй.

“ГАЦУУРТ”-ЫН ОРД "ЭРДЭНЭС МОНГОЛ"-Д БҮРТГЭЛГҮЙ

Тэгвэл Гацууртын орд өнөөдөр хаана байх ёстой вэ гэдэг асуудал гарч байна. Стратегийн ач холбгдол бүхий орд гэдэг утгаараа “Эрдэнэс Монгол” компанид бүртгэлтэй, харьяалалд нь байх учиртай. Гэвч стратегийн ач холбогдол бүхий орд болгох шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл Гацууртын ордыг “Эрдэнэс Монгол” компанид бүртгэх ажиллагаа хийгдээгүй байна. Угтаа бол энэ ордын 34 хувийг төр эзэмшдэг учраас “Эрдэнэс Монгол” компанид бүртгэлтэй байх ёстой ч өнөөдрийг хүртэл энэ ажил хийгдээгүй байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-17 202.72.245.200

ХАН РЕСУРСЫГ ХӨӨСӨНТЭЙ АДИЛ ЮМ БОЛЖ БНА ДАРАА НЬ МОНГОЛЫН ТӨР БААХАН МӨНГӨ ТӨЛНӨ ӨӨ

Avatar

Зочин 2018-10-17 103.229.120.116

Байнгын дарамт, шантажийн дор ажиллах боломжгүй болсон учраас л ногдол хувиа худалдахаар шийдээ байлгүй дээ!! 34 хувь эзэмшдэг Монголын талд мэдэгдээд авахгүй гэсэн учраас л 3-дагч этгээдэд худалдахаар шийдсэн байх ёстой!? Монголын тал 66 хувийг худалдаж авч чадахгүй, аваад ч хэрэггүй юм чинь!!!!

Avatar

Зочин 2018-10-17 202.126.89.178

ЭРДЭНЭС МОНГОЛ ГЭЖ ШИВЭЭ ОВООГ Ч ӨРТҮҮЛСЭН СЕНТЕРРА ГОУЛДТАЙ Ч ХОЛБОГДСОН ХОГЫН ЛУЙВАРЧИД БАЙНА УУ !!!

Avatar

Зочин 2018-10-17 202.21.106.169

Yu ch hiigeegui l bgaa bhgui yu. Odoo 34 ugj haragdaach

Avatar

Зочин 2018-10-17 202.55.183.108

Засгийн газарт ямар ч хувь хамаагүй наад орд чинь

Avatar

Зочин 2018-10-17 182.160.36.134

Манай төр хуурамч эх орончдын өмнө арчаагүй дорой байна. Энэ Гачууртын төслийг хэрэгжүүлэх ёстой байсан юм.

Avatar

Зочин 2018-10-17 202.131.245.226

haa saigui bosoo h** ors yumnuud seriildeeed l …

Avatar

Зочин 2018-10-17 103.229.123.234

мэдэж байгаа ард нь МАН ы олигархууд байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж