Нөхөн сонгууль Цэцийн их суудлын шийдвэрээс хамаарна | News.MN

Нөхөн сонгууль Цэцийн их суудлын шийдвэрээс хамаарна

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгууль Цэцийн их суудлын шийдвэрээс хамаарна

-12 мянган сонгогчийн асуудал Цэцийн гарт байна-

Нөхөн сонгууль Цэцийн их суудлын шийдвэрээс хамаарна

УИХ-аас аравдугаар сард зарласан Хэнтий аймгийн нөхөн сонгууль товлон зарласан тогтоолыг Үндсэн хуулийн Цэц хууль зөрчсөн гэж үзсэн. Гэвч өнгөрсөн долоо хоногт УИХ Цэцийн шийдвэрийг хэлэлцээд,  хүлээн авах боломжгүй гэдгээ хэлсэн. Тэгвэл Хэнтий аймгийн 42 мянган сонгогч хэр хугацаанд УИХ-д төлөөлөлгүй явах вэ. Ялангуяа 2019 оны төсөв хэлэлцэж буй цаг үед ч 12 мянган сонгогчийн эрх ашиг хөндөгдсөөр… Нэгэнт Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээж аваагүй тул цаашид юу болох вэ.

Хуульд зааснаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж аваагүй тохиолдолд Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцэх ёстой.

ҮНДСЭН ХУУЛЬ:

  • 66.3 Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.

Одоогоор Цэц их суудлын хуралдаан товлоогүй байгаа талаар хэвлэлийн төлөөлөгч нь тодотгов. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн Цэцийн их суудал хэзээ УИХ-ын хүлээж аваагүй 10-р тогтоолыг хэлэлцэх, хэрхэн шийдэх вэ гэдэг өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Үндсэн хуулийн Цэцийн их суудал ямар шийдвэр гаргахаас Хэнтий аймгийн 42-р тойргийн 12 мянган сонгогч төлөөлөгчтэй болж, хуульд заасан эрхээ эдлэх вэ гэдэг тодорхой болно. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үл хамааран Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгууль ирэх зургадугаар сард зохион байгуулагдах боломж бий.

Хэрэв Цэц их суудлын хуралдаанаараа УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрсөн өмнөх шийдвэрээ хадгалж үзвэл УИХ-ын 42-р тойрогт зохион байгуулах нөхөн сонгуулийг товлон зарласан УИХ-ын тогтоол шууд хүчингүй болно.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛЬ:

  • 8.4 Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын шийдвэр нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Цэц эцэслэн хянан шийдвэрлэж тогтоол гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно.

ҮНДСЭН ХУУЛЬ:

  • 66.4 Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно.

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг учраас УИХ-ын тогтоол хүчингүй болж, УИХ сонгуулийн тухай хуулиа эргэж харах, өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй болох юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас энэ талаар тодруулахад “Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг Их суудлын хуралдаанаар авч үзэх ёстой. Их суудлын хуралдаанаас ямар шийдвэр гарахаас шалтгаалан цаашид хуульдаа өөрчлөлт оруулах уу, эсвэл гэдэг нь тодорхой болно” гэсэн тайлбарыг өгсөн юм. Тэгэхээр цаашид Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаас ямар шийдвэр гаргахаас шалтгаалан 42-р тойргийн нөхөн сонгуулийн хувь заяа тодорхойлогдох нь ээ.  Гэхдээ улс төрийн хүрээнийхний таамаглаж буй шиг эрх баригчид үүнд хамааралтай бол 42-р тойргийн 12 мянган сонгогч УИХ-д төлөөлөлгүй байсаар 2020 оны ээлжит сонгуультай золгож болзошгүй.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-17 66.181.171.34

Хуулиа зас, тэгээд сонгуулиа явуул гэдэг л шийдвэр гарсан. Хугацаа хангалттай байгаа шүү дээ.

Avatar

Төр ч бузартсан 2018-10-17 66.181.190.24

Төрийн ордон ч бузартсан. Монголын төрд их цэвэрлэгээ хийх Лидер Монголд үгүйлэгдэж байна.

Avatar

Зочин 2018-10-17 202.9.43.251

Ардчилсан хувьсгалын үед цонхоор нь согтуу этгээд морь харсан, С.Зоригийг хөнөөсөн, засаг төрийн удирдлага нь хээл хахуул авч улсаа худалдсан,УИХ-ын гишүүд авгай хүүхэн хүчиндсэн. татварын хөрөнгийг элдэв муу аргаар хулгайлсан , хуучин нийгмийн үед бүтээн байгуулсан бүх зүйлүүдийг устгасан болон бусад нүгэлт муу үйлүүдээс болж Монгол төрийн ордон БУЗАРДСАН байна гэж мэрэг төлөгт буужээ. Гарц нь: Хулангийн соёолон азраганы баасаар Төрийн ордоны дөрвөн талаас утвал бузар арилах юм гэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж