Японы хотуудад мэргэжлийн сүмо бөхийн тойргийн барилдаанууд үргэлжлэн явагдаж байгаа ч их аварга Хакүхо М.Даваажаргал өнжихөөр боллоо. Сүмогийн их аварга маань өвдөгөндөө эмчилгээ хийлгэхээр болсон байна. Энэ талаар өөрийн твиттер хуудаст бичиж, хурдан эмчлүүлэхээ хэлжээ.
Намрын тойргийн барилдаан энэ сарын 3-аас эхэлсэн бөгөөд өнөөдөр Осакагийн Изүмасано, маргааш Киотод үргэлжилнэ. Барилдаан энэ сарын 28-ны өдөр Ямагүчий мужийн Шюнан хотод өндөрлөх хуваарьтай байна.
Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч сард эх орондоо ирж аавынхаа үүсгэн байгуулсан “Их шавь” сургуулийн дэргэдэх спорт, сургалтын төвийн шинэ байрны нээлтэнд оролцоод буцсан билээ.
Ч.БОЛОР
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ