Залуучуудын олимпийн наадмаас гурван медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Залуучуудын олимп-2018 ( Аргентин, Буэнос-Айрес)

Залуучуудын олимпийн наадмаас гурван медаль хүртлээ

Залуучуудын олимпийн наадмаас гурван медаль хүртлээ

Аргентиний нийслэл Буэнос-Айрест болж буй залуучуудын зуны спортын III олимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, тэмцээнээ дуусгаад байна. Харин наадмын үеэр болсон холимог багийн төрөлд Э.Энхмаа аваргын алтан медалийг хүртсэн бөгөөд энэхүү медаль нь тухайн улсын амжилтанд бүртгэгдээгүй билээ. Одоогоор Монгол Улсын баг 206 орноос медаль авсан орны жагсаалтад 52-р байрт бичигдэж байна. 80 орон ямар нэгэн медаль хүртээд байна.

Залуучуудын олимпийн наадмыг Монголын багийн сүүлийн медалийг чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан Тамирын Оюун-Эрдэнэ авлаа. Тэрбээр нийт таван барилдаан хийж, Мексик, Куба, Румыны бөхчүүдийг ялж, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Зоу Шинруд оноогоор ялагдан Нигерийн С.Балогуныг цэвэр ялснаар медалийн тавцанд зогссон юм. Монголын баг тамирчдын тэмцээн чөлөөт бөхийн тэмцээнээр өндөрлөсөн бөгөөд баг тамирчид аравдугаар сарын 18-д хаалтын ажиллагаанд оролцоод эх орондоо ирнэ.

“Буэнос-Айрес-2018” наадамд Э.Энхмаа буудлагын холимог багийн төрөлд алт, Г.Тэмүүжин, Л.Сосорбарам жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бол Т.Оюун-Эрдэнэ чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж, багийнхаа медалийн буухиаг үргэлжлүүллээ. Мөн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 43 кг-ын жинд өрсөлдсөн Б.Энхзул шагналт V байр эзэлсэн бол хүндийг өргөлтийн тамирчин Г.Энэрэл долдугаар байрт шалгарлаа. Үүнээс гадна 3х3 сагсан бөмбөгийн залуучуудын баг АНУ, ОХУ, Аргентиний хүчирхэг багтай тоглосон бол байт харвааны шүүгч Э.Саруул, хүндийг өргөлтийн шүүгч Л.Одгэрэл нар Буэнос-Айрест ажилласан байна.

“Буэнос-Айрес-2018” залуучуудын III олимпийн наадамд 206 орны 3997 тамирчин 32 спортын төрлөөр өрсөлдөж байгаа бөгөөд энэ сарын 18-ны өдөр өндөрлөнө.

Shahana Nazarova of Azerbaijan and Enkhzul Batbaatar of Mongolia in action during The Wrestling Freestyle Womens 43kg at The Asia Pavilion, Youth Olympic Park during the Youth Olympic Games, Buenos Aires, Argentina, 13 October 2018. EPA-EFE/Ivo Gonzalez for OIS/IOC HANDOUT HANDOUT EDITORIAL USE ONLY/NO SALES

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж