Стандарт, хэмжил зүйн газрыг "Алтангадас" одонгоор шагналаа

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Стандарт, хэмжил зүйн газрыг "Алтангадас" одонгоор шагналаа

Стандарт, хэмжил зүйн газрыг "Алтангадас" одонгоор шагналаа

Монгол Улсад Стандарт, хэмжил зүйн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баяр 2018 оны 10 дугаар сарын 11-12 өдрүүдэд болж өнгөрлөө. 10 дугаар сарын 11-нд “Чанарын дэд бүтцийн хөгжлийн чиг хандлага” олон улсын симпозиумыг Шангри-Ла зочид буудлын их танхимд, 10 дугаар сарын 12-нд Төрийн ордны Их танхимд баярын хурлыг тус тус амжилттай зохион байгуулсан юм. Баярын хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, Монгол Улсын Их Хурлын даргын мэндчилгээ, Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээ, Монгол Улсын Шадар сайдын мэндчилгээг нийт хуралд оролцогсдод зориулан дэвшүүлсэн бөгөөд түүхэнд тэмдэглүүштэй чухал үйл явдал болсон нь Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрыг Төрийн дээд "Алтангадас" одонгоор шагнасан юм.

Анх Ардын засгийн газраас “Аливаа хэмжүүрийн дүрэм”-ийг батлан, Монгол Улсад мөрдөх хэмжүүрийн нэгжийг тогтоосон нь хэмжил зүй, стандартчиллын байгууллагын эх үүсгэл болж, өдгөө хөгжил, дэвшлийн  95 жилийн түүхийг бүтээлцсэн тус байгууллагыг Төр засгаас өндрөөр үнэлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ёслол хүндэтгэлтэйгээр "Алтангадас" одонг гардуулсан нь Стандарт, хэмжил зүйн салбарын нийт хамт олонд баяр дээр баяр нэмсэн чухал үйл явдал боллоо.

АЛТАН ГАДАС ОДОНТ СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж