Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, “Япон цогцолбор”-ын орчимд өнөөдөр /2018.10.15/ 11.00 цагийн орчимд автомашинтай явсан хоёр иргэн зөрчил гаргажээ. Цагдаагийн алба хаагч шаардлага тавихад эсэргүүцэн машинтайгаа зугтаасан байна. Ингэхдээ алба хаагчийг автомашинаараа дайрч, чирч унаган гэмтээсэн байна. Улмаар машинаа орхин Гүнт уул руу зугтаажээ. Одоогоор цагдаагийн алба хаагчийн биеийн байдал хүнд байгаа аж.
Уг хэрэгт холбогдуулан 45 настай эрэгтэй Бадамын Энхбаяр, 25 настай эрэгтэй Түвдэндоржийн Лундаа нарыг эрэн сурвалжилж байна.
М.БААСАНДЭЛГЭР