Меган Маркл бие давхар болсон тухай Кенсингтон ордноос мэдээллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Меган Маркл бие давхар болсон тухай Кенсингтон ордноос мэдээллээ

Меган Маркл бие давхар болсон тухай Кенсингтон ордноос мэдээллээ

Их Британийн хунтайж Харригийн гэргий, гүнгийн ахайтан Меган Маркл бие давхар болсон тухай Кенсингтон ордноос өнөөдөр /2018.10.15/албан ёсоор мэдээллээ. Меган Маркл одоо 12 долоо хоногтой жирэмсэн юм байна. Тэдний гэрлэх ёслол таван сарын өмнө Виндсор цайзад болсон билээ. Ордны мэдээлэлд тэмдэглэснээр тэдний  хүүхэд 2019 оны хавар мэндлэх бөгөөд тэрбээр хааны удмын долоо дахь үе  буюу Их Британийн Хатан хаан II Элизаветийн жич болох юм.

Хунтайж Харри болон түүний гэргий Меган нарын Австрали, Фижи арал, Тонга болон Шинэ Зеландад хийх албан ёсны аялал эхэлсэн билээ. Тэд Австралийн Сидней хотод хүрэлцэн ирж, нисэх онгоцноос буух үед гүнгийн ахайтан сул загвартай пальто өмсөн, урдаа хоёр том хавтас барьсан байсан нь олны анхаарлыг ихээхэн татсан байна.

Эх сурвалж: metro.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж