“1.4 их наяд төгрөг хэмнэх боломж байна”

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

ГАРЦ ҮГ

“1.4 их наяд төгрөг хэмнэх боломж байна”

Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм.

otgochuluu

Ч.Отгочулуу

Эдийн засагч

“Монголд хөрөнгө оруулъя гэсэн сонирхолтой хүмүүс завтай суудаг хэсэг биш. Тэд нэг л мэдээ уншина. Тэр мэдээ нь Оюутолгой. Оюутолгойтой яаж харьцаж байгаа тухай л сонирхдог. Оюутолгой гадаадын мөнгөтэй хүмүүсийн хувьд Монголыг хардаг өнцөг нь болчихсон. Улстөрчдийн энэ төсөлд хандаж байгаа байдал гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсээр ирсэн, үргээж ч байгаа. Оюутолгойг хөөж гаргаад долларын ханшаа 5000 төгрөг болгох эрх нь ч улстөрчдийн гарт байна. Оюутолгойтой холбоотой татварын бага сага маргаан бий. Олон тэрбум долларын хөрөнгө оруулалт, өчнөөн тэрбумын экспорт, хойд Хятадыг манайхаас улам хараат болгож байгаа том ач холбогдол, гуравдагч хөршийн бодлого гэх мэт мөнгөөр үнэлшгүй том эрх ашгуудаа харвал татвар, ногдол ашгийн маргаан жижигхэн асуудал. Хариуцсан татварын байгууллага, төрийн өмчийн компаниудад нь даатгачих асуудал шүү дээ. Ингэж хоосон улстөржсөнөөс залуусын ажилгүйдэл, цөлжилтөөс зугтаж төв рүү шилжсээр байгаа мал аж ахуй гэх мэт том асуудлуудаа барьж авах цаг нь ирээд байна.”

Эх сурвалж: Өдрийн сонин

iAaLUXqwpYhySDDmbattulga

Х.Баттулга

Монгол Улсын Ерөнхийлөгч

“УИХ-ын дарга М.Энхболдын санал болгосон 10 хувийн хэмнэлтээс цалин тэтгэврийн нэмэлтийг хасаад бараг 1 их наяд, зураг төсөвгүй объектыг төсвийн төслөөс хассанаар бараг 400 тэрбум, нийт 1.4 их наяд орчим төгрөг буюу өнөөдрийн ханшаар 500 гаруй сая ам.доллар хэмнэх боломжтой байна. Энэ их хөрөнгөөр уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжих зээлийн сан байгуулах тодорхой саналыг миний бие хэлэлцүүлэгт оруулж байна. 160 мянган ажилсаг малчин өрхийн гараар жил болгон “ургадаг” (ухдаг биш) мал аж ахуйн гаралтай баялгаа боловсруулж экспортлох үйлдвэрүүд барихад зориулж ирэх 2 жилийн төсвөөс тус бүр 500 сая ам.доллар хэмнэхэд 1 тэрбум ам.долларын эх үүсвэр бүрэлдэнэ. Олон жил яриад хийж чадахгүй байгаа үндэснийхээ хөдөө, аж ахуйн гаралтай экспортын үйлдвэрүүдээ дэмжих урт хугацаатай, хүү багатай зээлээ шийдье гэсэн санал тавьж байна.”

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж