Гадаад хэлний мэдлэгтэй залуусыг хөтчөөр ажлын байранд зуучилна

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Гадаад хэлний мэдлэгтэй залуусыг хөтчөөр ажлын байранд зуучилна

"Нийслэлийн Залуу хөтөч” сургалтад 150 гаруй оюутан хамрагджээ

Гадаад хэлний мэдлэгтэй залуусыг хөтчөөр ажлын байранд зуучилна

Засгийн газраас 2020 он гэхэд жуулчны тоог нэг саяд хүргэх зорилт тавин ажиллаж энэ салбараас нэг тэрбум хүртэл ам.долларын орлого олохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд оюутан залуусыг хөтчөөр бэлтгэх, ажлын байранд зуучлах сургалтыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Гэр бүл Залуучуудын хөгжлийн газар хамтран хоёр дахь жилдээ “Нийслэлийн Залуу хөтөч” нэртэйгээр  эхэллээ.

Нийслэлийн иргэний танхимд  зохион байгуулж буй уг сургалтад 150 гаруй залуу хамрагдсан байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Гадаадын жуулчин хөтөч гайд бэлтгэх энэхүү сургалтаар оюутан залууст анхан шатны мэдлэг олгох зорилготой. Энэ нь үнэ төлбөргүй, мэргэжлийн үнэмлэх олгохгүй, аялал жуулчлалын салбарыг таниулан мэдүүлэх юм. Сургалтад хамрагдсан залуусаас цаашид хөтчөөр ажиллах сонирхолтой бол үргэлжлүүлэн гүнзгийрүүлсэн шатны хичээлд сууна. Манай улсад өнөөдөр хөтөч жуулчдад хүрэлцээтэй байж чаддаггүй. Тиймээс цаашид энэ салбарт ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэв. Өнгөрсөн жил 350 гаруй оюутан уг сургалтад хамрагдсан байна. Цаашид гадаад хэлний мэдлэгтэй  залуусыг хөтчөөр ажлын байранд зуучилж ажиллана гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байв.

Засгийн газар дээрх зорилтын хүрээнд гурван жилийн хугацаанд жуулчдын тоог тогтмол 30 хувиар өсгөх шаардлагатай. Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсад 202 мянган жуулчин ирсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар өссөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж