Канад улс марихуаны хэрэглээг зөвшөөрчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Канад улс марихуаны хэрэглээг зөвшөөрчээ

Канад улс марихуаны хэрэглээг зөвшөөрчээ

Канад улс марихуаны хэрэглээг хуульчилсан хоёр дахь хамгийн том орон болох гэж байна. Тус хууль аравдугаар сарын 17-ноос албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр насанд хүрсэн иргэд буюу 18-аас дээш насныхан улсын хэмжээнд эрх бүхий зөвшөөрөлтэй нийлүүлэгчдээс марихуаныг худалдан авах, хэрэглэх , хуульд заасан хэмжээнд гэртээ марихуан тарьж, хэрэглэх боломжтой болж байгаа юм. Харин тогтоосон хэмжээнээс хэтэрвэл эсвэл нийлүүлэгч тал илүү ихийг борлуулсан тохиолдолд торгууль төлж, дараагийн арга хэмжээг авна.

Марихуаны хэрэглээг улс даяар хуульчилсан анхны орон Уругвай юм.

2017 онд Канадад 5,7 тэрбум ам.долларын үнэ бүхий мансууруулах бодисыг эмчилгээний болон зугаа цэнгэлийн хүрээнд хэрэглэсэн гэсэн тоо гарчээ. Харин ихэнхийг нь хар зах дээр худалдаалсан байна. Олон улсын ажиглагчид Канадын энэхүү хуулийг ашиглан ийм төрлийн хууль нь нийгмийн эрүүл мэнд, гэмт хэрэгт хэрхэн нөлөөлөх, томоохон улсууд хэрхэн хүлээж авах зэргийг бодитоор судлах таатай боломж хэмээн харж байгаа ажээ. Уг хууль нь хар тамхины хэрэглээг хуульчлахыг хориглосон олон улсын гэрээ хэлэлцээрүүдийг зөрчиж байгаа юм.

 Эх сурвалж: www.ocregister.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж