Микки Мауст зориулсан үзэсгэлэн Москвад нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Микки Мауст зориулсан үзэсгэлэн Москвад нээгдлээ

Микки Мауст зориулсан үзэсгэлэн Москвад нээгдлээ

“Микки Маус дэлхийг баясгаж байна” нэртэй мультимеди үзэсгэлэн Москва хотноо нээгдлээ. Хүүхэлдэйн киноны алдартай дүр болох Микки Маус хулган “мэндэлсний” 90 жилийн ой энэ онд тохиож байгаа юм.

“Энэ үзэсгэлэн нь Микки Маус дэлхийн орчин үеийн урлагт хэрхэн нөлөөлсөн талаар өгүүлэх юм” хэмээн “Disney в России и СНГ” компанийн ерөнхий захирал Марина Жигалова-Озкан үзэсгэлэн нээхдээ хэллээ.

Микки Маус хулганын дүр Уолт Диснейд 1932 онд "Оскар"-ын шагнал авчирсан юм.

“Микки Маус “мэндлээд” 90 жил болсон гэхэд итгэмээргүй. Микки Маус дэлхийн олон үеийг хүмүүжүүлсэн баатар. Микки олон жилийн турш зураачид, киночид, дизайнеруудын онгодыг сэргээж байсан” гэж Марина Жигалова-Озкан онцоллоо.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж