Дэлхийн мэдээллийн аюулгүй байдлын 10 хувийг Орос хангадаг болно

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн мэдээллийн аюулгүй байдлын 10 хувийг Орос хангадаг болно

Дэлхийн мэдээллийн аюулгүй байдлын 10 хувийг Орос хангадаг болно

Ойрын таван жилдээ ОХУ дэлхийн мэдээллийн аюулгүй байдлын 10 хувийг дангаар хангах төлөвлөгөөтэй байна хэмээн "Руссофт"-ийн ерөнхийлөгч, SafeNet ажлын хэсгийн тэргүүн Валентин Макаров РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө хэллээ.

SafeNet нь үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа “Цифровая экономика" хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцаж байгаа юм.

“Бид дөнгөж ажлаа эхэлж байна. SafeNet ажлынхаа замын зургийг гаргаж байна. Эхний ээлжинд бид дэлхийн мэдээллийн аюулгүй байдлын таван хувийг хангах зорилт тавьж байсан. Харин одоо 15 хувийг хамрах зорилт тавьсан. Ойрын таван жилдээ 10 хувьд хүргэхээр ажиллаж байна” хэмээн тэр хэлжээ.

Түүний хэлснээр мэдээллийн аюулгүй байдлын хамгааллын 60 хувь нь өндөр хөгжилтэй орнуудад ногдож, хөгжиж буй орнууд үлдсэн 40 хувийг хуваадаг байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж