Москва хот шинэ загварын 200 цахилгаан дугуйтай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

Москва хот шинэ загварын 200 цахилгаан дугуйтай боллоо

Москва хот шинэ загварын 200 цахилгаан дугуйтай боллоо

ОХУ-ын нийслэл Москва хотод сүүлийн жилүүдэд дугуйн түрээсийн үйлчилгээ эрчимтэй хөгжиж байгаа. Москвагийн дугуйн түрээсэнд шинэ загварын 200 орчим цахилгаан дугуй нэмэгдлээ хэмээн Москва хотын Захирагчийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. Шинэ загварын эдгээр дугуй цагт 25 километр хурдлах чадалтай.

“Шинэ дугуйнуудын цэнэглэгдсэн зай нь замын бартаанаас хамааран 30–40 километр зам туулна. Шинэ загварын дугуйнуудын гишгүүр "педал ассист" системийг суулгасан бөгөөд энэ нь гишгүүрийг хүчтэй жийх тусам хөдөлгүүр илүү хүчтэй ажиллана” хэмээн бичжээ. Цахилгаан дугуй ердөө 27 кг жинтэй юм.

Энэ онд дугуйн түрээсийн үйлчилгээнд нийтдээ Москва хот даяар 4300 дугуйг ашиглажээ.

Хуучин жирийн дугуй болон цахилгааны дугуйны түрээсийн үнэ ижил юм. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Москва хотод арваннэгдүгээр сарын 1-нээс дугуйн түрээсийн үйлчилгээг зогсоодог.

Шинээр нийлүүлсэн цахилгаан дугуй илүү эрэлттэй байх юм бол ирэх жилд цахилгаан дугуйны тоог нэмэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж