Илүүдэл жинтэй жуулчдад илжиг унуулахыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Илүүдэл жинтэй жуулчдад илжиг унуулахыг хоригложээ

Илүүдэл жинтэй жуулчдад илжиг унуулахыг хоригложээ

Грекийн Санторини арал нь жуулчдын ихээр цуглардаг үзэсгэлэнтэй сайхан байгалтай газруудын нэг билээ. Жуулчид арлыг бүхэлд нь харахын тулд аль болох өндөрлөг газарт гардаг байна. Санторини арал орчмын гудамжууд машин орох боломжгүй нарийхан учир жуулчдад илжиг унуулах үйлчилгээ ихэд дэлгэрчээ. Сүүлийн үед амьтны эрхийг хамгаалагчдаас хэтэрхий хүнд жинтэй хүнд илжиг унуулсны улмаас илжигнүүд нугасны гэмтэлтэй болж байна гэсэн гомдол ирэх болсон байна.

Долдугаар сард амьтдын эрхийн төлөө тэмцэгчид цахим сүлжээгээр уриалга гаргаж 100 мянга гаруй иргэдээс цахим гарын үсэг цуглуулж чаджээ. Ирсэн гомдлын дагуу Грекийн Хүнс хөдөө аж ахуйн хөгжлийн яамнаас илжгийг хамгаалах шинэ журмыг баталсан тухай орон нутгийн мэдээллийн эх сурвалж мэдээлжээ. Энэхүү шинэчилсэн журамд 100 килограммаас дээш жинтэй хүмүүсийг илжиг унахыг хориглосон аж. Грекийн цахим сүлжээгээр илүүдэл жинтэй жуулчдын илжиг унан явж буй зураг бичлэгүүд маш хурдацтай тархаж, маш олон хэрэглэгчид дуу нэгтэйгээр тэднийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

 Эх сурвалж: KOREATIMES.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж