“Шинэ сум” бүтээн байгуулалтын ажил эхлэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Шинэ сум” бүтээн байгуулалтын ажил эхлэв

“Шинэ сум” бүтээн байгуулалтын ажил эхлэв

Түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчилж, сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халх голд хэрэгжүүлэхээр болсон юм.

Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, Халх голын тулалдааны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх, энэ хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргахаар тохиролцсон юм. Мөн түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоцтой тус сумын хүн ам цөөрч байгаа тул Халх гол сумыг шинэчлэх төслөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын тал 10 орчим сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.

Энэ талаар дэлгэрэнгүй унших бол энд дарна уу.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Роснефть” нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэр тус компанийн удирдлагууд Халх гол сумын бүтээн байгуулалтын ажилд зориулж, 8 сая евро хандивлах болсноо мэдэгдсэн юм.

Энэ талаар дэлгэрэнгүй унших бол энд дарна уу.

Ингээд Халх гол сумыг төсвийн бус хөрөнгөөр шинэчлэх боломж бүрдсэн тул 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр Халх гол сумын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэллээ.

Шинэ сумын шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, Халх гол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцов. Мөн бүтээн байгуулалтад гар бие оролцох Дорнод аймгийн МСҮТ-ийн багш, оюутнууд, Халх гол сумын иргэд шав тавих ёслолд оролцож, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

Сум дундын бүтээн байгуулалтын хүрээнд зургаан га талбайд төрийн бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой нутгийн удирдлагын ордон, соёлын төв, сум дундын эмнэлэг, 650 хүүхдийн хүчин чадалтай сургууль, дотуур байр, 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, мөн спорт заал, тоглоомын талбай, авто зогсоол, иргэдийн амарч зугаалах талбай зэргийг багтаасан бүтээн байгуулалт өрнөх юм.

Мөн бүтээн байгуулалтын хүрээнд шинэ сумын төв болон хуучин сумын төвийг хамтад нь дулааны шугам сүлжээнд холбож, цэвэр, бохир усны асуудлыг шийдэх юм байна.

ХАЛХ ГОЛ СУМЫГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ:

Халх гол сумын бүтээн байгуулалтын шав тавих ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул:

“…Энэхүү бүтээн байгуулалт нь Халх гол сум, Дорнод аймаг төдийгүй, Монгол Улсын хэмжээнд томоохон үйл явдал, чухал бүтээн байгуулалт, түүгээр ч тогтохгүй Монгол-ОХУ-ын найрамдалт харилцаанд шинэ хуудас нээх түүхэн ажил боллоо…” хэмээн онцолж, шинэ сумын төвийн бүтээн байгуулалт амжилттай өрнөж түүхт Халх гол сум цэцэглэн хөгжих болтугай хэмээн ерөөв.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Монгол Улсын төр засгаас орон нутгийн төр засгийн байгууллагын төвүүдээ олон улсын хөгжлийн жишигт ойртуулж шинэчлэх бодлого баримталж байна. Үүнийг бодит биелэл болгож Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан сумдыг шинэчилж, “Шинэ сум” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Ингэснээр орон нутгийн иргэдийн амьдрал, ахуй сайжирч, төсөл цар хүрээгээ өргөтгөн Сум дундын төсөл нэрээр хэрэгжиж байна. Эх орны Дорнод хязгаарт нийгэм, эдийн засаг, гадаад харилцааны үлэмж ач холбогдолтой гэж Дорнодчууд бид бүрэн дүүрэн итгэлтэй байна” гэв.

“Шинэ сум” төсөл буюу Сум дундын бүтээн байгуулалт 2019 онд тэмдэглэх Халх голын тулалдааны 80 жилийн ойн арга хэмжээнээс өмнө дууссан байх юм.

Эх сурвалж: www.president.mn

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-10-15 212.34.48.61

ЭХ ОРОНЧ, ЭРҮҮЛ УХААНТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БАЙХ ЦААНАА Л НЭГ САЙХАН БАЙГАА ЮМ ДАА! ҮНЭНЭЭРЭЭ ЯВАХАД ҮХЭР ТЭРГЭЭР ТУУЛАЙ ГҮЙЦДЭГ!!!

Зочин 2018-10-15 212.34.48.61

ЭХ ОРОНЧ, ЭРҮҮЛ УХААНТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БАЙХ ЦААНАА Л НЭГ САЙХАН БАЙГАА ЮМ ДАА! ҮНЭНЭЭРЭЭ ЯВАХАД ҮХЭР ТЭРГЭЭР ТУУЛАЙ ГҮЙЦДЭГ!!!

Зочин 2018-10-15 66.181.167.194

Түүхт Халх голын дайны 80 жилийн ойг тохиолдуулан Оросын ард түмнээс өгч байгаа мөнгө болохоос жанхуу путин 2-н мөнгө ч биш. Энэ их мөнгөөр Хөтөлд хийсэн шиг импортыг орлох үйлдвэр цех, хоршоог тэр мөнгөөрөө байгуулах юм бол жинхэнэ том бүтээн байгулалт, нүдээ олсон шийдэл болох юм биш үү? Тэрнээс биш хэдэн модон амбаар суманд нэмэгдээд хэдэн хурган дарга нарын ажиллах нөхцөл сайжирлаа гээд хөдөөнийхний амьдрал сайжраад, хотоос хөдөө рүү ард иргэд үй олноороо нүүнэ гэж үү???

дуугүй ав, гуйлгачин минь. 2018-10-15 202.126.89.244

Тунгалаг Тамир роман дээр Итгэлтийн зарц Галсан эхнэр Дулмаадаа уурлаж «хар эм чи, буянгий нь гударч байгаад эзний нь муу хэлнэ гэнээ. Задарсан өлөгчин» гэж хэлдэг шиг Задарсан муу новш чи, Оросын зүгээр өгч байгаа юмыг мөрөөрөө авахгүй бас муу хэлнэ гэнээ .

Эзэн 2018-10-15 203.91.115.44

Юу гээд өмхий амлаад байгаа юм бэ чи ?! \nИйм сайхан явдал болж байхад . Ерөнхийлөгчийн маань гавъяа яах аргагуй мөн.