Каталоны хямрал нэг жилийн дараа

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Каталоны хямрал нэг жилийн дараа

Каталоны хямрал нэг жилийн дараа

2017 оны аравдугаар сард  Испанийн Каталон мужийн ард иргэд Каталоны Бүгд Найрамдах улсыг байгуулах зорилго дор нэгдэн, жагсаал цуглаан зохион байгуулж байсан билээ. Тус мужийг тусгаар тогтнуулах тухай Испанийн иргэдээс авсан санал асуулгын дүнгээр зөвхөн Каталоны засгийн газар болон ард иргэд нь л дэмжсэн байр суурьтай байсан байна. Үр дүнд нь санал асуулгад оролцогчдын дийлэнх нь эсэргүүцсэнээр Каталон муж тусгаар тогтнолоо зарлаж чадаагүй бөгөөд өнгөрсөн жилийн аравдугаар сарын 28-ны өдөр Испанийн Засгийн газраас Каталоны өөртөө засах статусыг нь бататгаж, эрх баригчдад нь хариуцлага хүлээлгэн, дахин сонгууль явуулсан байна.

Мадридын зүгээс Каталоны “Тусгаар тогтнолын тунхаг”-ийг үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд үндэслэн, хууль бус хэмээн буруушаасан агаад каталончууд Европын холбоо, АНУ зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс ч шүүмжлэлд өртсөн юм.

Хэдийгээр энэ явдлаас хойш Барселон, Мадридад эрх баригчид солигдсон ч Каталоны тусгаар тогтнох оролдлого нь өнгөрсөн жилийн үйл явдлаар дуусгавар болсон байна. Каталоны салан тусгаарлагчдын эвслийн нам нь өнгөрсөн арванхоёрдугаар сард болсон сонгуульд оролцсон хэдий ч 47 хувийн санал авснаар Каталоны тусгаар тогтнолын эсрэг байр суурьтай байсан намдаа байр сууриа хүлээлгэн өгсөн юм.

Харин Испанийн Социалист ажилчдын намаас сонгогдсон шинэ ерөнхий сайд Педро Санчез Каталончуудын нөхцөл байдлыг тэдэнд таатайгаар шийдэх боломж эрэлхийлэхээ амлаж байсан боловч консервативчуудын залгамжлагчийнхаа хувьд тэднийг эсэргүүцсэн байр сууринаасаа өнөөг хүртэл ухраагүй юм. Ерөнхий сайд Санчезийн буулт хийсэн цорын ганц асуудал бол тусгаар тогтнолын хөдөлгөөнийг зохион байгуулснаар, шийтгүүлэн хоригдож байсан Каталоны албаны 12 хүнийг Каталоны засгийн газарт хүлээлгэн өгсөн явдал байлаа.

 

Ө.ПҮРЭВХҮҮ
Эх сурвалж: www.foreignaffairs.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж