Шар тэмдэглэгээний ажил үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Шар тэмдэглэгээний ажил үргэлжилж байна

Шар тэмдэглэгээний ажил үргэлжилж байна

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор ажлын болон ажлын бус цагаар байнга ачаалалтай байдаг уулзваруудад “Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ хийх ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж байна. Эхний ээлжинд “Цэцэг" төв, Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төв, МУБИС болон Төв музейн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээг хийхээр төлөвлөж байгаа юм. Одоогийн байдлаар “Цэцэг” төв, МУБИС-ийн уулзварт хийж дуусаад байна.

“Yellow box” буюу шар дөрвөлжин тэмдэглэгээ нь замын хөдөл¬гөө¬ний дүрмийг биелүүлэх, дүрэм зөрчсөн жолоо¬чид торгууль оногдуулах, уулз¬варт түрүүлж ороод түгжрэл үүсгэдэг асуудлыг цэгцлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж