Хятад болон Сербийн шигшээ багууд эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Хятад болон Сербийн шигшээ багууд эхний хожлоо авлаа

Хятад болон Сербийн шигшээ багууд эхний хожлоо авлаа

Арлын Япон улсад үргэлжилж буй волейболын эмэгтэйчүүдийн ДАШТ-ний зургаадугаар шатны тоглолтууд эхэллээ. Сугалаа ёсоор тэмцээний гуравдугаар шатны G хэсэгт тэмцээнийг зохион байгуулагч Япон, Риогийн олимпийн мөнгөн медальт Серби болон 2002 оны дэлхийн аварга Италийн шигшээ багууд багтсан. Хэсгийн эхний тоглолт Япон болон Сербийн шигшээ багуудын дунд болж 19:25, 18:28, 23:25 харьцаатай Сербийн ялалтаар өндөрлөжээ. Сербийн багаас Т.Бошкович, Б.Михайлович +10 оноо авсан бол Япон багаас ердөө ганцхан тоглогч +10 оноо авсан. Тоглолтын эхний хоёр сетэд Сербийн бүсгүйчүүд Японд 20 оноо авах боломж олголгүй буулгаж авсан. Харин шийдвэрлэх 3 дахь сетэд Япон бүсгүйчүүд бага зэрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан ч амжилтанд хүрч чадаагүй. Ингээд Сербийн шигшээ баг хагас шигшээд шалгарах нэг шат ахиад байгаа бол Японы бүсгүйчүүд хүнд байдалд орж байна.

Тэгвэл тэмцээн Н хэсэгт Хятад, АНУ болон Нидерландын багууд багтаж Хятадын бүсгүйчүүд АНУ-ын багийг мөн 5 сетэд буулгаж авчээ. Тоглолтын эхний сетийг Хятадууд авсан ч Нэгдсэн Улсын бүсгүйчүүд дараалж хоёр сетэд ялалт авсан ч төгсгөлөө сайн хийж чадсангүй. Ингээд Хятадын баг дөрөв дэх сетийг 25:23 харьцаатай хожсон бол шийдвэрлэх сетэд Хятадын баг эрчээ алдалгүй 15:9 харьцаатай хожиж хэсгийн эхний хожлоо авсан. Хоёр баг тус тоглолтонд 104:104 оноотой тэнцсэн ч сетийн харьцаагаар Хятадын бүсгүйчүүд 3:2 харьцаатай хожсон.

Өнөөдөр хэсгийн 2-р тойргийн тоглолтууд явагдана. Италийн шигшээ баг Японтой тоглох бол АНУ-ын баг Нидерландын шигшээ багтай тоглоно.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж