Б.Махбалаас гадна өөр нэг хүнийг яллагдагчаар татжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Б.Махбалаас гадна өөр нэг хүнийг яллагдагчаар татжээ

Б.Махбалаас гадна өөр нэг хүнийг яллагдагчаар татжээ

Зам тээвэр хөгжлийн яамны байранд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд халдсан хэрэг өнгөрөгч наймдугаар сарын 9-ны өдөр гарсан билээ.

Тэгвэл уг хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт шилжүүлэхэд бэлэн болсон байгаа аж. Уг хэрэгт Б.Махбалаас гадна нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд түүнийг батлан даалтад гаргаж, Б.Махбалыг цагдан хорьсон хэвээр байна. Тодруулбал, тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л-ийг яллагдагчаар татжээ.

Энэ тухай НПГ-ын Хяналтын прокурор Г.Бясман “Хавтаст хэргээс баримт алга болсон гэдэг нь ташаа зүйл. Уг хэргийн нотлох баримтуудыг бэхжүүлж авсан. Хэрэгт авсан нотлох баримтуудаас алга болсон үрэгдсэн зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэж ярилаа.

 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж