Парис хотын захиргааны байшинг орон гэргүйчүүдэд нээлттэй болгоно

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Парис хотын захиргааны байшинг орон гэргүйчүүдэд нээлттэй болгоно

Парис хотын захиргааны байшинг орон гэргүйчүүдэд нээлттэй болгоно

Парис хотын захирагч Анне Хидалго “Хотель де Вилле” буюу хотын захиргааны байшингийн зарим хэсгийг тус хотын гурван мянга гаруй орон гэргүй хүмүүст зориулан нээлттэй болгож, өвлийн улирлыг давахад нь туслах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Өмнө нь үзэсгэлэн, хүлээн авалт зохион байгуулагддаг байсан хотын захиргааны байшингийн нэгдүгээр давхрын тансаг, чамин хийцтэй баганууд бүхий, гантиг чулуун шалтай хоёр өрөөнд ор, ариун цэврийн болон хоол хүнсээр хангах хэсгүүд байрлуулан тэднийг хүлээн авах юм.

“Хотын гудамжинд амьдарч буй гурван мянга гаруй хүнийг орон гэртэй болгохыг бусад хүмүүс, албан байгууллагуудад уриалж, нийгмийн хариуцлагаа ухамсарлахад нь  юуны өмнө хотын захиргааны зүгээс үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй” хэмээн хотын захирагч, хатагтай Хидалго байр сууриа илэрхийлсэн байна.

Хотын захиргааны байшинд энэ оны эцэс гэхэд 1500 хүнийг орон байраар хангахад бэлэн байгаа бөгөөд үлдсэн орон гэргүйчүүдийг дүүргийн захиргааны байшингууд болон нийтийн байрнуудад байлгах боломжийг судалж байгаа юм. Түүнчлэн Парис хот даяар жижигхэн, дулаан оромжнуудыг барих ажлыг эхлүүлээд байна.

Парис хотын захиргаанаас 2018 оны 2 сард орон гэргүй хүмүүсийн анхны тооллогыг зохион байгуулж, 3000 гаруй хүн гудамжинд амьдарч байгааг тогтоосон байдаг. Уг ажлыг сайн дурын ажилтнуудын тусламжтайгаар зохион байгуулсан бөгөөд бодит байдал дээр үүнээс ч олон хүн орон гэргүй байгаа аж. Түүнчлэн ирэх 2-р сард уг тооллогыг дахин явуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Ө.ПҮРЭВХҮҮ
Эх сурвалж: www.dw.com 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж