“Дан” танилт нэвтрэлтийн нэгдсэн систем нь цахим орчинд бүхий л төрлийн цахим үйлчилгээг авахад тухайн иргэнийг таньж баталгаажуулах боломжийг бүрдүүлэх, хувийн хэвшил болон төрийн үйлчилгээний өөр хоорондоо харилцан хамааралгүй системүүдтэй нягт уялдаатай ажиллах боломжтой платформ бүхий систем юм. “Дан” Танилт нэвтрэлтийн нэгдсэн системийг нэвтрүүлснээр иргэд өөрсдийн ашиглаж буй гар утас, зөөврийн компъютер ашиглан хүссэн газраасаа төрийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх бөгөөд Цахим орчинд Монгол Улсын иргэнийг баталгаажуулах боломжийг бүрдүүлснээр Монгол Улсын хэмжээнд мобайл үйлчилгээг нэмэгдүүлэхэд нэн чухал түлхэц болох юм.
Эх сурвалж: ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ