Өр зээл түгшүүр дагуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Өр зээл түгшүүр дагуулж байна

Өр зээл түгшүүр дагуулж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдав. Хурлаар 2018 оны үндсэн чиглэлийн биелэлт, эдийн засгийн нөхцөл байдлын талаар Монголбанкны мэдээллийг сонсчээ. Ингээд энэ талаарх хэвлэлийн хурлыг Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хийв.

Тэрбээр “Ханшийн савлагаа ард түмний нуруун дээр хүндээр тусч байгааг Монголбанк анхаарах ёстой. 2018 оны үндсэн чиглэлээс биелэгдээгүй хэд хэдэн зүйл байна" гэв. Тэрбээр,

  • Нэгдүгээрт, ипотекийн зээл олголт тааруу байна. Энэ жил 200 тэрбум төгрөгийг банкуудад нийлүүлсэн гэж байгаа ч бодит байдал дээр барилгын өсөлт огцом буурсан.
  • Хоёрдугаарт, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн.
  • Гуравдугаарт, ханшийн огцом өсөлт хэрэглээний үнэд нөлөөлсөн. Инфляцийн түвшин зуны гурван сард огцом нэмэгдсэн. Эдийн засаг өсөлттэй гарсан ч иргэдэд нөлөөлсөнгүй. Ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх санаачилга алга. Уул уурхайгаас бусад экспортыг дэмжих бодлого орхигдсон гэдгийг санууллаа.

Мөн эдийн засгийн таагүй байдал үргэлжилвэл “эдийн засгийн дарамт үүснэ. Энэ дарамтыг арилгах чиглэлээр Монголбанк, Засгийн газартай уялдаа холбоотой ажиллахгүй бол ард түмний амьдрал өнөөдрийнхөөс ч муудна. Гадаад өрийн хэмжээ жил бүр нэмэгдэж байна. Импортын дарамт, төлбөрийн дарамт, чанаргүй зээл болон зээлийн хүүгийн дарамт байна. Өр зээл айл гэрийн хаалгыг тогшиж эхэлсэн нь түгшүүр дагуулж байна. Энэ онд олгоод байгаа нийт зээлийн 28  хувь нь хэрэглээний зээл, 15 хувь нь худалдааны, 12 хувь нь үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан байна. Үйлдвэрлэлйн чиглэлээр аж ахуй нэгжид зориулсан зээл хангалтгүй олгожээ. Хөдөө аж ахуйн зээл хоёр хувь, уул уурхайн салбарт зориулсан зээл найман хувь, боловсруулах үйлдвэрт зориулсан зээл 10 хүрэхгүй хувийг эзэлж байна. Энэ бүхнээс харахад эдийн засгийн тогтворгүй байдлыг өдөөж болзошгүй нөхцөл байдал үүссэн учраас Монголбанк зайлшгүй байр сууриа илэрхийлэх ёстой” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж