Д.Хаянхярваа: 54 тэрбумаар шүүгч тавих асуудлыг нягтлах ёстой

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Д.Хаянхярваа: 54 тэрбумаар шүүгч тавих асуудлыг нягтлах ёстой

Д.Хаянхярваа: 54 тэрбумаар шүүгч тавих асуудлыг нягтлах ёстой

УИХ дахь МАН-ын өнөөдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар гадаадад томилолттой яваа тул зөвхөн хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох хуулийн төслийн талаар байр сууриа нэгтгэсэн байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Манай бүлгийн хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 хувь олгох тухай С.Бямбацогт нарын гишүүний санаачилсан төслийг хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар дээрх төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Хүүхдийн мөнгөтэй холбогдсон асуудлаар хэл ам харьцангуй бага гарч байна гэсэн тооцоо  судалгаа хийгдсэн байна гэлээ.

Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Бүх хүүхэд мөнгө олговол хэдий хэмжээний санхүүжилт хэрэгтэй вэ?

-Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоход 27 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг олох бололцоо байна. Гэхдээ ОУВС-тай тохиролцсон тохиролцооны хүрээнд байх ёстой  гэж үзэж байна.

-Ирэх оны төсвийн төслийг ярилцсан уу?

-Сонгуулийн өмнөх жилийн төсвийг батлахад хэл ам нэлээдгүй гардаг. Гэхдээ өнөөдөр нийгэмд яригдаад байгаа шиг 2019 оны төсөв бүхэлдээ сонгууль руу чиглэсэн, эдийн засгаа баллана гэдэгтэй санал нийлэхгүй. Бид ирэх оны төсвийг өөдрөгөөр төсөөлсөн. Төсвийн орлогыг есөн их наяд төгрөгөөр төсөөлсөн. Улсын төсвийн төслийн ажлын хэсэг байгуулагдаж, ойлголцлын түвшинд явж байгаа. Тойрог бүрт таван тэрбум төгрөг авсан гэсэн яриа яригддаг. Гэхдээ таван тэрбум гэдэг гишүүний мөнгө биш. Манай тойрогт цэцэрлэг, сургууль барих бүх төсөв явж байгаа. Тойрог бүхэнд ойролцоогоор таван тэрбум төгрөгийг төсөвт нь суулгаж өгсөн. Үүнийг Засаг дарга нь захиран зарцуулна. Түүнээс бус УИХ-ын гишүүнд захиран зарцуулахгүй, хяналтаа тавих ёстой.

-Сангийн сайдыг тойрогтоо 52.8 тэрбум төгрөгийг төсөвлөсөн гэсэн?

-МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төсөв  тавигдсан байсан. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв орсон байна лээ. Үүнийг ажлын хэсгийнхэн нягталж үзээд бүлэгт танилцуулагдана.

-54 тэрбум төгрөгөөр утааг бууруулах шүүлтүүр авахаас аргагүй гэж салбарын сайд хэлж байна. Хэр үр дүнтэй вэ?

-Утааг бууруулах чиглэлээр янз бүрийн арга хэмжээ авсан. Утааг бууруулах чиглэлд 54 тэрбум төгрөгийн шүүлтүүр авч байгаатай би ч хувь гишүүний хувьд санал нийлэхгүй байна. Үүнийг дахин нягтлах ёстой. Үүн дээр бид дахин нухацтай ярилцана.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж