Шүүгчдийн ажлын ачаалал харилцан адилгүй байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Шүүгчдийн ажлын ачаалал харилцан адилгүй байна гэв

шүүгч жилд 1840 цаг ажиллах ёстой гэж үзвэл 40 хувиар илүү ачаалалтай ажиллаж байгааг тогтоожээ.

Шүүгчдийн ажлын ачаалал харилцан адилгүй байна гэв

Шүүх, захиргааны хэргийн ажилтны орон тоо, ажлын ачааллыг хэрхэн бууруулах талаар өнөөдөр /2018.10.15/ “Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгааны тайлан”  хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа.

Шүүгчийн ажлын ачааллыг тодорхойлох судалгаанд хамрагдсан зургаан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэг шүүгчид жилд 73 хэрэг ногдож түүнийг 229 өдөр хянан шийдвэрлэдэг байна. Судалгааны дүнгээр шүүгч жилд 1840 цаг ажиллах ёстой гэж үзвэл 40 хувиар илүү ачаалалтай ажиллаж байгааг тогтоожээ.

Хуульч, өмгөөлөгч Г.Цагаанбаяр хэлэхдээ “Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шатны шүүгчид ачаалалтай ажиллаж байна. Үүнд олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид өөрт ногдсон хэргүүдийг шийдвэрлэж байна. Ойролцоогоор нэг шүүгчид 50-70 хэрэг ногдох нь хэвийн гэж үздэг. Тиймээс шүүгчийн ажлын ачааллын тэнцвэржүүлэх ёстой. Судалгааны дүнгээр шүүгчийн ажлын ачааллыг тогтоосноор шүүхээс шударга байдлыг тогтоох ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.

Шүүгчдийн хэлснээр өөрт ногдож байгаа 310 хэргийг ажлын 323 өдөрт шийдвэрлэхээр байгаа юм. Энэ нь шүүгчид амралтын өдөр, цаг наргүй ажиллаж байж шийдвэрлэнэ гэсэн үг. Шүүгч өнөөдөр адилхан л хүн. Мэдээж тангараг өргөсөн, үнэн зөв шийдвэрлэх учиртай. Иргэдийн зүгээс шүүгчдийг аливаа хэрэг, маргаанд  үнэн зөв, хурдан шуурхай шийдвэрлэхийг шаардах учир дутагдалтай. Маш их ажлын ачааллаас болж шүүгч алдаа гаргах тохиолдол байдаг. Иймд шүүгчдийг ойлгох хэрэгтэй” гэв.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 510 гаруй шүүгч ажиллаж байна. Гэвч орон нутаг, нийслэл дэх захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны  шүүхүүд харилцан адилгүй ачаалалтай ажиллаж байгааг дээрх хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Энэ нь нутаг дэвсгэрийн байршил, хүн ам, аж ахуй нэгжийн тоо, төрийн бус байгууллага, бусад маргаан үүсгэж болзошгүй хуулийн этгээдийн тоотой холбоотой. Тиймээс эдгээр үндэслэлийг харгалзан үзэж, тухайн дүүрэгт ажиллах шүүгчийн орон тоог тогтоох нь ачаалал жигдрэх бодитой үндэслэл болно гэх саналыг дэвшүүллээ.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж