Ирэх долоо хоногт дулаарна

Хуучирсан мэдээ: 2015.01.18-нд нийтлэгдсэн

Ирэх долоо хоногт дулаарна

ЦУОШГ-аас гаргасан нэгдүгээр сарын 20-ноос 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулъя.

20-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд баруун болон төвийн нутгийн хойд, 23-нд зүүн зүгийн нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 20-нд зүүн зүгийн нутгаар, 22-23-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай нутгуудаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Харин Улаанбаатар хотод ирэх долоо хоногт үүлшинэ. Долоо хоногийн сүүлчээр харьцангуй дулаарч 6-8 градус хүйтэн байх аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж