“Сентерра гоулд”-ыг тойрсон шинэ бүүм | News.MN

“Сентерра гоулд”-ыг тойрсон шинэ бүүм

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

“Сентерра гоулд”-ыг тойрсон шинэ бүүм

“Сентерра гоулд”-ыг тойрсон шинэ бүүм

Гацууртын ордын лицензийг эзэмшдэг “Сентерра гоулд” компани Монгол дахь бизнесээ худалдаж байгаа тухай мэдээ өнгөрсөн амралтын өдрүүдийн гол бүүм байлаа.

УИХ-аас 2015 онд баталсан тогтоолын дагуу Монголын төр 34 хувийг нь эзэмшдэг, стратегийн гэх тодотголтой уг ордын наймаа хэрхэн явагдсан, үүнийг Монголын төр мэдэж байсан эсэх мөн газрын доороо 70 гаруй тонн алттай, 320 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдсан Гацууртыг хэний хэн авсан бэ гэдэг улс төр, эдийн засгийн хүрээнийхний сонирхлыг багагүй татаж буй.

Гацууртын ордод Монголын төр хувь эзэмших асуудал УИХ дээр удаа дараа унасны эцэст, З.Энхболдын парламентын үед 34 хувийг нь монголчууд эзэмших шийдвэр гарсан юм. Харамсалтай нь, уг ордыг хууль ёсны компани биш хууль бус нинжа нар ухсаар ирсэн бөгөөд Монголын босоо хөхчүүд шүүхэд Ноён уулыг уухлахгүй гэж тэмцэл, зарга болоод гурван жил болсон.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгэнтээ “Ноён уулын алтыг ухуулахгүй гэж ярьж байгаа хүмүүс үнэн хэрэгтээ хууль ёсны лицензтэй компанийг хөөж явуулах хүсэлтэй. Явмагц нь алт, булшийг нь ухаж, гадаад руу хууль бусаар зарах зорилготой. Тэр 70 тонн алтанд төр манаач тавьж чадахгүй. Мөн нэг зүйлийг тодотгож хэлэхэд Гацууртын ордыг ашиглах компани олборлосон алтаа 100 хувь Монголбанкинд тушааж мөнгө авах юм. Ер нь бол төр лиценз өгсөн л бол хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг хариуцлагатай компаниудын эрхийг хамгаалах ёстой” хэмээн 2015 онд ярилцлага өгч байсан удаатай.

Монголд дуулиан тариад байгаа “Сентарра гоулд” компанийн зүгээс Гацууртын ордыг худалдсан гэх мэдээгээ аравдугаар сарын 12-нд цацаж, төслөө нийтэд нь 35 сая ам.доллараар үнэлэн зарсан тухай ч дурджээ.  Уг ордыг Сингапурт бүртгэлтэй "Ozd Asia Pte" компанид худалдсанаа "Сентерра гоулд" онцлоод, гүйцэтгэх захирлаар  нь Э.Дөлгөөн гэж  залуу ажилладаг тухай мэдээ ч  хэвлэлээр цацагдаж байна. Э.Дөлгөөн өмнө нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед Гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан билээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог Гацууртын алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар 432 сая ам.доллар улсын төсөвт орж ирнэ гэсэн тооцоог  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан байдаг. Энэ нь одоогийн ханшаар тооцвол бараг нэг их наяд гаруй төгрөг гэсэн үг.  Энэ талаар  Уул уурхай, хүнд үйлдвэрийн экс сайд Р.Жигжид “Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрт гурван хувийн татвар авна. Үүнээс гадна суурь роялти, өсөн нэмэгдэх роялти татвар авна” гэж тухай үед хэвлэлийнхэнд ярилцлага өгч байсан юм.

Гацууртын ордын ТЭЗҮ-г 2014 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авсан байдаг. Уг  ТЭЗҮ-д ордын нөөц нь 17 сая 138 мянга гаруй хүдэрт 50 тонн алт агуулагдаж байгааг дурдаад нэмээд 26 тонн алтны нөөц байгаа гэсэн тооцоолол хийжээ. Тус ордод есөн жил уурхайн олборлолт, 10 жил үйлдвэрлэл явуулна. Үйл ажиллагааны нийт зардал нь 1026.2 сая ам.доллар. Мөн  1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөхөөс гадна 1000 орчим ажлын байр бий болно гэж Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гаргасан тооцоолол бий.

Гацууртын алтны үндсэн орд нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог. Харин Монголын босоо хөхчүүдийн яриад байгаа Хүннүгийн эртний булш, олдворууд нь Төв аймгийн Борнуур сумын нутагт оршдог. Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад Ноён уулын эртний булш, олдворуудад төдийлөн нөлөөлөхгүй гэж зарим эрдэмтэд ярьдаг. Ийнхүү төр 34 хувийг нь эзэмшдэг, шүүх дээрх маргаан нь эцэслэгдээгүй байгаа Гацууртын ордын наймаа гадаадад хэрхэн явагдсаныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь сонсоогүй, мэдээгүй байсан гэвэл тэнэг хүн ч итгэхгүй биз. Нөгөөтэйгүүр, Ноён уулыг ухуулахгүй хэмээн гурван жил эсэргүүцэл болж яваа манай "эх орончид" энэ мэдээнд реакц үзүүлэхгүй байгаа нь эртнээс ийм төлөвлөгөөтэй байсныг хэн мэдэх билээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эзэн 2018-10-15 203.91.115.44

Худал ташаа мэдээлэл байна !

Avatar

Эзэн 2018-10-15 203.91.115.44

Ташаа мэдээ байна.

Avatar

Зочин 2018-10-15 202.126.89.230

ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛЫН ХИЙДЭГ БУЛХАЙ ДУУСАХГҮЙ !!!

Avatar

Зочин 2018-10-15 202.126.89.230

ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАЛЫН ХИЙДЭГ БУЛХАЙ ДУУСАХГҮЙ !!!

Avatar

Зочин 2018-10-15 202.21.118.166

Dornodyn neftiin ordyg Ammerikuudaas Xiataduud avaad odoo Dornyn talyg tam bolgoj baina. Noyon uul araas n orloo doo xuurxii.

Avatar

rerb 2018-10-15 202.126.89.163

ene avaagui bhaa hudlaa humuuusiin anhaarliig sarinuulah gj ingej bgaa

Avatar

б 2018-10-15 103.229.122.81

Юун АН бэ хятадууд авсан гээ биз дээ. Одоо хятадууд аваад канадуудаас долоон доор юм болно доо. ТЭр Ноён уул гээд байсан хэдэн ченжээс болж Монгол улс л хохироод үлдэнэ дээ. Уг нь барууныхныг ажиллуулсан бол илүү дээр байсан юм.

Avatar

б 2018-10-15 103.229.122.81

Одоо хятадууд аваад канадуудаас долоон доор юм болно доо. ТЭр Ноён уул гээд байсан хэдэн ченжээс болж Монгол улс л хохироод үлдэнэ дээ. Уг нь барууныхныг ажиллуулсан бол илүү дээр байсан юм.

Avatar

б 2018-10-15 103.229.122.81

Одоо хятадууд аваад канадуудаас долоон доор юм болно доо. ТЭр Ноён уул гээд байсан хэдэн ченжээс болж Монгол улс л хохироод үлдэнэ дээ. Уг нь барууныхныг ажиллуулсан бол илүү дээр байсан юм.

Avatar

зочин 2018-10-15 122.201.22.240

буум гэж юу гэсэн уг бэ. шуум гэж байгаа юм болов уу.

Avatar

Зочин 2018-10-15 66.181.191.171

Люксенбург-ХХБ-Блүүмберг-АН-Дөлгөөн

Avatar

Зочин 2018-10-15 103.229.120.116

Зи үнэхээр тийм юм хэлсэн бол зөв л хэлсэн байна шдээ! Даанч хэлснээ хэрэгжүүлэхгүй байгаа нь ямар учиртай вэ гэдэг л их сонин байна даа???!!!!

Avatar

Зочин 2018-10-15 64.119.23.116

улам бүр хятадуудын гарт бүх зүйл орж байна даа. Харамсах ч багадана даа. Одоо тэд улсад нэг ч төгрөг өгөхгүй ухах биз.

Avatar

Зочин 2018-10-15 122.201.23.44

Ozd Asia Pte uusgen baigulgaad 2 sar bolj bgaa yum bna , uusgen baiguulagch ni battulgin naiz hujaa yum gej humuus ih yarij bain shde .mongol yaljih shig bolloo doo

Avatar

Зочин 2018-10-15 66.181.180.203

Энэ босоо монгол нэртэй шантаажчин луйварчид яагаад ямарч хариуцлага хүлээхгүй яваад байдаг юм бэ.эгэ тэнд очоод худлаа мэдээлэл цацаад дээрэм хийгээд явдаг.

Avatar

Зочин 2018-10-15 103.229.120.116

Оросын тусгай албанаас санхүүждэг шантажчид Монголын уул уурхайн салбарыг гацааж байгааг нийтээр мэдэж л байгаа шдээ!!!!

Avatar

Иргэн 2018-10-15 202.131.245.58

Нээлттэй тендер зарлаж Ноён уулын тендерийг зарсан нь дээр байхаа.

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2018-10-15 66.181.167.194

Ориг х***а гаралтай “ш**** уянга”, “балай баатархуйя”, шоронгийн бөөсүүдээс бүрдсэн “босоо хөх монгол” гэх шантаачдын арми өөрсдийн нууц ноёнтон болох х***а нарт жигтэхэн хайртай жанхууд "Гацууртын" ордыг" авч өгсөн байна. Жанхуу дахиад л Монголыг ялж бас яллаллаа!

Avatar

Зочин 2018-10-15 119.40.98.26

za za. bayartsogtiig recetleed avchihaj bgaamuu

Avatar

Зочин 2018-10-15 202.72.245.204

ДӨЛГӨӨН ХЭН БАЙХ НЬ СОНИРХОЛТОЙ БИШ ХАРИН ХЭНИЙ ТАВИУР ВЭ ХЭНИЙ МӨНГӨ ВЭ ГЭДЭГ НЬ СОНИН БАЙНА. УУЛ НЬ ОЛОХОД АМАРХАН Ч МАНАЙ СУРВАЛЖЛАГАЧИД ЧАДАХГҮЙ Л ДЭЭ МУУ ЮМ УУ ХУДАЛДАГДЧИХДАГ ЮМ УУ МЭДЭХГҮЙ ЭЭ

Avatar

Зочин 2018-10-15 202.126.89.230

ЭЛБЭГДОРЖ , МИЕЭ , ХХБАНКНЫ ТАВИУР !!!

Avatar

Зочин 2018-10-15 103.206.195.229

Mongol ulsad business-iin unelemj iimerhuu l baina daa. Arai aytaihan gazar baisansan bol 350sayaar unelegdehgui yu.

Avatar

зочин 2018-10-15 66.181.186.247

АН гэж яахаараа дандаа Монголын газар нутгийг баялагтай нь хамт зарж байдаг байна аа. Энэ эдийн засгийн а******н намыг татан буулгаач ээ.

Avatar

зочин 2018-10-15 66.181.186.247

АН гэж яахаараа дандаа Монголын газар нутгийг баялагтай нь хамт зарж байдаг байна аа. Энэ эдийн засгийн а******н намыг татан буулгаач ээ.

Avatar

Juhghhh 2018-10-15 66.181.161.64

Boroo gold zailaa yu ashgui dee lalruud pizrqnuud

Avatar

Juh 2018-10-15 66.181.161.64

Boroo gold zailaa yu ashgui dee lalruud

Avatar

Mongol 2018-10-15 103.229.177.50

MOngoloor zov bich. Бүүм гэж юу юм бэ. Битүү алдаа. Сүүлийн өгүүлбэрээ унш.

Avatar

Jarantai 2018-10-15 202.131.225.197

Байдал бишдэж байгаа нь энэ. Энэ ОЗДА гэсэн компани канадууд шиг ноомой байсаар аргаа бараад гараад явчихгүй. Мөнгөө оруулсан улс чинь эзэн суухаа л бодно. орон нутгаа гадныхнаас өмөөрч хамгаалах хөдөлгөөн одоо л жинхэнэ утгаараа шаардлагатай болно. Засгийн Газар энэ наймаанаас өөрийнхөө хувь болох 11,9 сая доллароо олж авах хэрэгтэй.

Avatar

jaica 2018-10-15 202.9.42.212

amraltiin odriin boom ch geh shig. boom baisan yum bol ter ued ni medeelel tavihgui yaasiin

Avatar

Зочин 2018-10-15 203.169.48.34

orj irj unshihaa l bolichih. esvel ooroo bichij sur

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж