Шийдлийн Засгийн газар долоо хоног бүрийн даваа гаригт ээлжит хуралдаан хийж байхаар болсон юм. Энэ дагуу маргааш Засгийн газрын ээлжит хуралдаан үдээс хойш зарлагдах аж.
Одоогоор хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт ил болоогүй байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаараа Засгийн газар 10 гаруй асуудлыг хэлэлцсэний дотор хамгийн анхаарал татахуйц нь Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл байсан юм. Уг хуулийг дээрх хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон билээ.
Г.НАРАН