“Шилэн данс”-ыг дэмжиж шинэ үйлчилгээ нэвтрүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.01.18-нд нийтлэгдсэн

“Шилэн данс”-ыг дэмжиж шинэ үйлчилгээ нэвтрүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн данс”-ны тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Санхүү төрийн сангийн хэлтсээс иргэдэд татвар төлөгчдийн мөнгийг төрийн байгууллагууд юунд зарцуулж буйг нээлттэй ил тодоор олон нийтэд хүргэх үүднээс нэгэн шинэ үйлчилгээг эхлүүлжээ.

Дүүрийн Засаг даргын Тамгын газрын 208 тоот өрөөнөөс тус дүүрэгт “Шилэн данс”-ны тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа болон санхүүгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой болсон байна.

Дашрамд дурдахад, уг үйлчилгээ нь орон нутгийн төсөв, хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байгаа аж.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж