Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАК-ийн үйлдвэрүүдтэй танилцлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАК-ийн үйлдвэрүүдтэй танилцлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАК-ийн үйлдвэрүүдтэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “МАК” ХХК-ийн Евроблокны үйлдвэртэй танилцлаа. Барилга, байгууламжийн түүхий эд болох Евроблокийг эх орондоо дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишгээр тус үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэж байна.

Тус үйлдвэр Герман технологи буюу евро стандартыг нэвтрүүлэн ажиллаж байгаа ажээ. Үйлдвэр нь бүрэн автомат учраас хүний оролцоо бага, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар европ стандартад нийцсэн онцлог давуу талтай аж. ХБНГУ-ын “ТОПВЕРК” группийн “Хесс ААС Системс”-ийн технологиор хийт бетоны үйлдвэрийг ашиглалтад оруулж, Евро стандартын шаардлагыг хангасан “Евроблок” нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

“Евроблок” нь хөнгөн, бат бэх, даац өндөртэй, дулаан хадгалах чадвар сайн, суулт өгдөггүй, шатдаггүй, дурын хэмжээсээр үйлдвэрлэх боломжтой, хүн болон байгальд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн дагуу үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн юм.

МАК компанийн үйлдвэрлэж буй блок энгийн тоосгоноос 3-5 дахин дулаан учир халаалт, хөргөлтийн зардлыг хэмнэнэ. “Евроблок”-ийн 40 см-ын зузаантай хана нэмэлт дулаалгын материал хэрэглэхгүйгээр дулаан хадгалах үзүүлэлтийг бүрэн хангаж чадна гэдгийг үйлдвэрийн инженер тодотголоо.

2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа тус үйлдвэр 310 мянган шоо метр блок үйлдвэрлэжээ. 24цагийн бүрэн ажиллагаатай учир хоногт 900, жилд 270 мянган шоо метр блок үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Үйлдвэрийн хэмжээд 152 ажилтантай. Бүгд монгол ажилчид. Монголын үйлдвэрлэлийн салбарт техникийн хувьсгал хийсэн явдал гэдгийг МАК-ийн инженерүүд онцолж байлаа.

Эндээс хөдлөөд Ерөнхий сайд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт МАК евро цемент үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Дэлхийн стандарт нийцсэн цемент, шохойн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлээд жил гаруй хугацаа болж байна. Хүний оролцоо шаардахгүйгээр бүрэн автоматажсан тус үйлдвэр нь шаардлагатай түүхий эдийг өөрийн таван уурхайгаас авдаг аж.

"МАК евро цемент” үйлдвэр нь Хөх цавын цемент, шохойн ордод түшиглэн байгуулагдсан. Тус үйлдвэр нь жилд 1 сая тонн цемент болон 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай цагт 180 т/ц хурдтайгаар хоёр шугамаар өдөрт 3000 тонн орчим цемент үйлдвэрлэдэг. Дотоодын зах зээлийн хэрэгцээний 40 гаруй хувийг МАК евроцемент, харин 60 хувийг Евроблок нь тус тус эзэлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж