Хаднаас унаж, осголтын байдалтай байсан хүүг аварчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Хаднаас унаж, осголтын байдалтай байсан хүүг аварчээ

Хаднаас унаж, осголтын байдалтай байсан хүүг аварчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрх хайрхан ууланд 2018 оны аравдугаар сарын 14-ний өдрийн 13.00 цагийн орчимд “Гурван хүүхэд уул руу гараад хоёр хүүхэд нь буцаад ирсэн, таван настай эрэгтэй хүүхэд сураггүй болсон” тухай дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 20.55 цагт иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн 65, Онцгой байдлын хэлтсийн 87 алба хаагч ажиллаж, хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Э.Мөнхбаатар, хороо хариуцсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Мягмар нар таван настай Б.Тамирыг хаднаас унахдаа хөлөө хугалсан, модноос дүүжлэгдсэн байдалтай байхад нь олж амь насыг нь аварсан байна.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж