Хэрэв үнэхээр мартамхай, ой ухаан муутай л биш бол англи хэл сурахад заавал ой тогтоолт сайтай, хэлний авьяастай байх албагүй.
Гадаад хэл сурна гэдэг математик сурахаас тэс өөр. Математикийн бодлого бодоход нэмэх хасах үйлдлээ мэдэхгүй бол дараагийн үйлдлийг хийж чадахгүй. Гэтэл Англи хэл бол тийм биш.
Хаанаас нь ч оролдсон ярьж чаддаг болно. Математикийг гинжин холбоогоор сурдаг. Гинж тасрахад дараагийн үйлдэл байхгүй гэсэн үг.
Харин гадаад хэлийг өргөн фронтоор сурч болно. Тиймээс алинаас нь эхлэх нь таны хэрэг. Гадаад хэл сурч байхдаа амжилтын үнэ цэнийг мэдэрч, амтлах учиртай.
Гадаад хэлийг 10 хоног оролдсон 10 cap хичээллэсэн, ямар системтэй суралцсан нь чухал биш. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй байж л үр дүнтэйгээр Англи хэлийг сурч, хэрэглээ болгож чадна.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"