ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу ирэх пүрэв гариг буюу аравдугаар сарын 18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-д болсон Олон улсын аюулгүй байдлын Москвагийн бага хуралд оролцох үеэр ОХУ-ын армийн генерал С.Шойгу энэ намар Монгол Улсад айлчлах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн байдаг. Айлчлалыг есдүгээр сард хийх болов уу гэж таамаглаж байсан ч аравдугаар сар болж товлогджээ. Энэхүү айлчлал нэг өдөр үргэлжилнэ.
Монгол Улс ОХУ-тай батлан хамгаалахын салбарт нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн бөгөөд боловсон хүчнүүдээ бэлтгэх, цэрэг техникийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд хойд хөрш Монгол Улсад туслалцаа үзүүлж ирсэн. Түүхэн уламжлалаа дагасан ч ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгугийн Монгол Улсад хийх айлчлал хамгийн их анхаарал татах айлчлал болж, хүлээгдэж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ