Ч.Санжаадамба түрүүлж, 500 грамм алтан гулдмайгаар шагнуулав

Хуучирсан мэдээ: 2015.01.18-нд нийтлэгдсэн

Ч.Санжаадамба түрүүлж, 500 грамм алтан гулдмайгаар шагнуулав

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн төв, Шилийн хотод өнөөдөр маш сонирхолтой нэгэн барилдаан зохион байгуулагдлаа.

Энэхүү барилдаанд Өвөрмонгол, Монголын тус бүр шилдэг найман бөх оролцож хасагдах журмаар өрсөлджээ.

Түрүү бөхөөр улсын заан Ч.Санжаадамба шалгарч, 500 грамм алтан гулдмайгаар байлуулжээ. Харин үзүүрт улсын заан М.Өсөхбаяр үлдсэн байна.

Наадмыг зохион байгуулагчдын зүгээс барилдаанд оролцсон нийт бөхчүүдэд тус бүр нь 5000 юаний. үнэтэй алтан зоос бэлэглэжээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж