Нью-Жерси Девилсийн хожигдолгүй цуврал үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Нью-Жерси Девилсийн хожигдолгүй цуврал үргэлжилсээр

Нью-Жерси Девилсийн хожигдолгүй цуврал үргэлжилсээр

Хойд Америкийн ҮХЛ-н мөсөн талбайд өнөө өглөө гурван тоглолт боллоо. Нью-Жерси Девилс баг талбайдаа Сан-Хосе Шаркс багийг хүлээн авч тоглосон бөгөөд талбайн эзэд 3:2 харьцаатай ялалт байгуулсан байна. Ингэснээр Нью-Жерси Девилс баг лиг эхэлснээс хойш хожигдолгүй цувралаа гурав болгоод байна. Тус тоглолтонд Нью-Жерси Девилс багаас К.Палмейри дубль хийсэн бол Ж.Ди нэг гоол оруулж, Т.Халл хоёр гоолын дамжуулалт өгсөн байна. Харин зочин багаас Ж.Павелский, Т.Мейер нар тус бүр нэг гоол оруулсан ч Сан-Хосе Шаркс баг дөрөв дэх хожигдлоо амсаж байна.

Анахайм Дакс баг Сент-Луис Блюс багийн талбайд зочлон тоглож 3:2 харьцаатай ялалт байгуулжээ. Тус тоглолтонд хожил байгуулсан Анахайм Дакс баг зургаан тоглолтоос дөрвөн хожил авч байгаа бол Сент-Луис Блюс баг дөрвөн тоглолт хийснээс ердөө ганцхан хожил аваад байна.

Тэгвэл Виннипег Жетс баг талбайдаа Каролина Харрикейнз багийг хүлээн авч 3:1 харьцаатай буулгаж авсан. Тоглолтын гоолууд шийдвэрлэх гуравдугаар үед орсон бөгөөд П.Лайн, Б.Литтле болон К.Коннор нар тус бүр нэг гоол оруулж, Ж.Моррисси хоёр гоолын дамжуулалт өгсөн байна. Харин зочин багаас М.Ферланд багийнхаа ганц гоолыг оруулж чадсан.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж