"Улаанбаатар дулааны сүлжээ"-ийн захирлыг саатууллаа

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

"Улаанбаатар дулааны сүлжээ"-ийн захирлыг саатууллаа

"Улаанбаатар дулааны сүлжээ"-ийн захирлыг саатууллаа

Авлигатай тэмцэх газраас өчигдөр /2018.10.14/ нэгэн баривчилгаа хийжээ. Тодруулбал, Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Д.Бямба-Очирыг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан байна. Ингэхдээ хахууль өгсөн хүнийг нь ч мөн саатуулсан аж.  Тэднийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр,Д.Бямба-Очир нь хагас тэрбум төгрөгийн хахууль авч байхдаа ийнхүү саатуулагдсан байна.

Дашрамд мэдээлэхэд, өнгөрөгч долоо хоногт "Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэ нарыг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулаад байгаа билээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж