Н.Жокович Шанхайн мастерсаас дөрөв дэх цомоо хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

Н.Жокович Шанхайн мастерсаас дөрөв дэх цомоо хүртлээ

Н.Жокович Шанхайн мастерсаас дөрөв дэх цомоо хүртлээ

Мэргэжлийн талбайн теннисний АТР-н мастерс зэрэглэлийн Шанхайн мастерс тэмцээн өндөрлөлөө. Энэ жилийн Шанхайн мастерс тэмцээнд тус тэмцээний гурван удаагийн аварга Сербийн Н.Жокович түрүүлж, дөрөв дэх удаагаа Шанхайд түрүүлж карьерынхаа 72 дахь цомоо хүртжээ.

Энэ оны Шанхайн мастерс тэмцээнд Н.Жокович, Р.Федерер, М.Чилич, дель Потро нарын олон шилдэг теннисчид өрсөлдөж тэмцээний шувтрагын шатанд хуучин Югославын бүрэлдэхүүнд багтаж байсан улсууд болох Серби болон Хорватын теннисчид шалгарч үлдсэн. Ингээд Сербийн алдарт теннисчин Н.Жокович залуу өрсөлдөгчөө 6:3, 6:4 харьцаатай хожсноор энэ жилийн дөрөв дэх цомоо хүртсэн.

Н.Жокович энэ онд Их Дуулга тэмцээнүүдээс Уимблидон, Америкийн нээлттэй тэмцээнүүдэд түрүүлсэн бол Мастерс зэрэглэлийн Цинциннати, Шанхайн тэмцээнүүдэд түрүүлж байна.

Н.Жокович Шанхайн мастерс тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлснээр тус тэмцээний түүхэнд хамгийн олон түрүүлсэн теннисчин болж байна. Өмнө нь тэр Их Британий Э.Мюррейгийн хамтаар Шанхайн мастерс тэмцээнд гурав түрүүлээд байсан юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж