Улсын драмын эрдмийн театраас өрх тусгаарлан “Мөрөөдлийн театр”-ийг байгуулан чамгүй амжилттай ажиллаж буй жүжигчин Г.Алтаншагай “ТВ5” телевизийн хөтлөгч Н.Насанжаргалтай гэр бүл болсон билээ.
Хосууд 2011 оноос хамтын амьдралаа эхлүүлж одоо хоёр хүүтэй өнөр гэр бүл болоод байгаа юм.
Г.Алтаншагай эхнэрийнхээ тухай "Миний эхнэрийн хувьд өөрөө бас уран бүтээлч хүн учраас ажилд маань байнга туслагч байхаас гадна арыг маань мөн сайн авч явдаг. Миний эхнэр маш их хөдөлмөрч хүн. Дээрээс нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, амжилттай ажиллаж явна гэдэг бол ялангуяа эмэггтэй хүнд хамгийн гайхалтай зүйлийн нэг. Эхнэрийн минь энэ зан чанарууд л надад илүү таалагддаг даа" хэмээн ярьжээ.
Т.АНУ