“Европ-Баруун Хятад” маршрут Оросын дэд бүтцийн хөгжлийн төлөвлөгөөнд багтлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

“Европ-Баруун Хятад” маршрут Оросын дэд бүтцийн хөгжлийн төлөвлөгөөнд багтлаа

“Европ-Баруун Хятад” маршрут Оросын дэд бүтцийн хөгжлийн төлөвлөгөөнд багтлаа

655 тэрбум рублийн өртөгтэй “Европ-Баруун Хятад” маршрутыг хөгжүүлэх төсөл ОХУ-ын Дэд бүтцийг тэлэх төлөвлөгөөнд багтсаныг Засгийн газраас нь мэдэгдлээ. Шаардагдах 655 тэрбумын 390 тэрбумыг Холбооны төсвийн хөрөнгөөс гаргахаар шийдсэн байна. Үлдсэн хөрөнгийг бусад эх үүсвэрээс гаргана хэмээн тооцоолжээ.

ОХУ-ын Тээврийн яамны нэгдүгээр орлогч сайд Иннокентий Алафиновын тодотгосноор, энэхүү маршрутын гол чухал хэсэг нь Москвагаас Казань хүртэлх хурдны зам байх ажээ. Энэ зам нь төлбөртэй байх юм. Москва-Казанийн хурдны зам нийт төслийн ихэнхийг эзэлж байгаа ажээ. Тухайлбал, энэ замыг барих хөрөнгийг 540-550 тэрбум рубль гэж тооцож байгаа бөгөөд үүний 30 хувийг хувийн хэвшлийнхэн гаргах юм.

Москва-Казанийн замын ажил энэ 2018 оны арванхоёрдугаар сараас ажлаа эхлэх юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж