ОХУ-ын Засгийн газар аравдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар Хойд тэнгисийн тээврийн замыг хөгжүүлэх цогцолбор төлөвлөгөөг баталлаа. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийтдээ 587,5 тэрбум рубль шаардагдах бөгөөд үүний 265,9 тэрбумыг Холбооны төсвөөс гаргах юм.
Ирэх 2019 оноос төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэх бөгөөд эхний жилд 49,5 тэрбум рубль зарцуулахаас 30,9 тэрбумыг нь төсвөөс зарцуулна.
Хойд тэнгисийн тээврийн замыг хөгжүүлэх төлөвлөгөө нь хэд хэдэн ажлыг багтааж байна. Тухайлбал, гамшиг болон онцгой байдлын үед аюулгүй байдлыг хангах Тэнгисийн глобал системийг байгуулах, аваарын болон аврах зориулалттай хөлөг онгоцны боомтыг Мурманск хотод байгуулах зэрэг нүсэр том ажлууд багтаж байна.
Хойд тэнгисийн тээврийн замаар тээвэрлэх ачааны хэмжээг жилд 80 сая тонн хүргэхийн тулд шатдаг хийгээр ажилладаг мөс зүсэгч дөрвөн хөлөг онгоц хэрэгтэй бөгөөд онгоцууд жилийн 365 хоногт тээвэр хийнэ.
Төлөвлөгөөг 2024 он хүртэл төлөвлөж хийсэн бөгөөд 2024 он гэхэд Хойд тэнгисийн боомтуудын хүчин чадал 21.6 сая тоннд хүрэх ёстой.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ