Оросын төмөр зам буюу РЖД компанийг 2024 он хүртэл шинэчлэн сайжруулж, өргөжүүлэх цогц төлөвлөгөөг ОХУ-ын Засгийн газар Пүрэв гаригт баталгаажууллаа. Энэ төлөвлөгөөний дагуу шинэчлэлийн төсөл хэрэгжиж дуустал РЖД компани энгийн хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахгүй байхыг Засгийн газар зөвшөөрчээ.
РЖД компанийн Ерөнхий захирал Олег Белозеров өнгөрсөн гуравдугаар сард зөвхөн давуу эрхийн хувьцаанд ногдол ашиг өгч, бусад хувьцаанд ногдох ашгийг хөрөнгө оруулалтад зарцуулна хэмээн мэдэгдэж байсан юм. Гэхдээ ингэсэн нөхцөлд РЖД компани төрөөс авах нэг их наяд рублийн дэмжлэгийг хүсэх эрхгүй болно хэмээн Тээврийн яамны дэд сайд Алан Лушников мөн өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. РЖД энэхүү нэг их наяд рублийн 200 тэрбумыг нь чингэлгийн дамжин өнгөрөлтийн хурдыг нэмэгдүүлэхэд зарцуулах төлөвлөгөөтэй юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ