Ньюс хөтөч:"Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа-70 жил" симпозиум болно

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч:"Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа-70 жил" симпозиум болно

Ньюс хөтөч:"Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа-70 жил" симпозиум болно

НИЙСЛЭЛ ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.13-15 градус дулаан байна

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

08.00

  • Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбооны VIII их хурал Чингис хаан зочид буудлын 3 давхрын хурлын танхимд 08:00 – 16:30 цагийн хооронд болно.

09.00

  • “Шүүгчийн ажлын ачаалал тодорхойлох судалгааны тайлан” сэдэвт хэлэлцүүлэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Хэлэлцүүлэгт ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, ШЕЗ-ийн гишүүд, шүүгчид, судлаачид оролцоно.  Холбоо барих утас: 90100290, 99977677
  • "Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт-2018" эрдэм шинжилгээний бага хурал ХХААХҮЯ-ны хурлын танхимд эхэлнэ. Холбоо барих утас: 8001-9000

10.00

  • Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан "Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа-70 жил" сэдэвт симпозиум, соёлын арга хэмжээний нээлт ГХЯ-д эхэлнэ.
  • "Шинжлэх ухааны Академийн грант – 2018" минисимпозиум  ШУА-ийн байранд болно. Холбоо барих утас: 98119897
  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

15.00

  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэгийг олгох зорилгоор “Нийслэлийн залуу хөтөч” сургалтыг 2018 оны 10-р сарын 15-19-ний өдрүүдэд 15:00-18:00 цагийн хооронд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1948.10.15 БНАСАУ БНМАУ-тай дипломат харилцаа тогтоов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж