АНУ-ын тавин мужаар аялсан таван сартай охин

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

АНУ-ын тавин мужаар аялсан таван сартай охин

АНУ-ын тавин мужаар аялсан таван сартай охин

Харпер Еэтс хэмээх энэ өхөөрдөм бяцхан охин одоо дөнгөж таван сартай. Хэдийгээр хорвоод мэндлээд таван сар болж байгаа ч тэрбээр аав ээжийнхээ хамт АНУ-ын 50 мужаар аялаад иржээ. Бяцхан  Харпер Өмнөд Каролинагийн Чарлстонд далайн усанд анх хөлөө дүрж үзсэн бол Аляск мужийн Анкорэйж хотод анх удаа бор хоолонд оржээ. Түүний анхны нэмэлт хоол нь овьёосны будаа байв. Зургадугаар сард найман долоо хоногтой байхдаа эхэлсэн түүний аялал аравдугаар сарын 11-нд Вермонтод ирснээр амжилттай дууссан байна.

Канадын  иргэн Тристан Еэтс түүний эхнэр Синди Лим нар эцэг эхийнхээ амралтыг адал явдлаар дүүрэн өнгөрөөхөөр шийдсэн нь энэ ажээ. Охиноо төрөхөөс өмнө тэд 19 мужаар аялчихсан байжээ. Тэгээд охиноо төрсний дараа үлдсэн 31 мужийг үзэхээр төлөвлөж байсан байна. Аялал эхлээд удаагүй байтал нэгэн сайт дээрээс АНУ-ын 50 мужаар аялсан хамгийн бяцхан аялагч гурван настай хүүхэд байсныг олж уншаад бүх мужаар аялаж, охиныхоо нэрийг түүхэнд үлдээхээр шийджээ. Охины эцэг эх очсон муж болгоныхоо самбарны урд эгдүүтэй охиныхоо зургийг авч инстаграм хуудсандаа оруулж байжээ. Зарим зурган дээр бяцхан аялагч маань унтаж харагдана.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж