БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт явагдав/1945.10.20/

Хуучирсан мэдээ: 2018.10.15-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт явагдав/1945.10.20/

1925.10.16 БНМАУ-ын ард иргэд бүх нийтээр цэргийн алба хаах тухай хууль батлагдав.
1925.10.17 МХЗЭ-ийн IV их хурал хуралдав. 128 төлөөлөгч оролцсон. Намын төв сургууль байгуулагдав. Захирал нь Намжилын Хаянхирваа байв.
1945.10.20 БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт явагдав. Санал хураалтад 483 мянга 291 хүн хамрагдсанаас эсрэг санал гаргасан хүн нэг ч байсангүй.
1948.10.15 БНАСАУ БНМАУ-тай дипломат харилцаа тогтоов.
1949.10.16 БНХАУ-ын ГЯЯ-ны сайд Жоу Эньлай БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад явдлын яамны сайд Х. Чойбалсаны аравдугаар сарын 06-нд илгээсэн захидлыг хүлээн авч, хариу захидал илгээснээр БНМАУ болон БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоов.
1961.10.17 Дархан хотын суурь тавигдав.
1997.10.17 УИХ дахь МАХН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах тухай саналыг УИХ-д оруулж, уг асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүд огцруулах эсэх талаар санал асуулга явуулахад 47 гишүүн огцруулахгүй, 25 нь огцруулна гэж санал өгснөөр Засгийн газрыг огцруулахгүй хэвээр нь үлдээхээр шийдэв.
2000.10.19 БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хуан Зякуй БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийт 1.000.000.000 юаны хөнгөлөлттэй зээл дахин олгохоор болсныг мэдэгдэв. Уг зээлийг Монгол Улс “Төмөртийн хүдрийн уурхай” нээхэд ашиглахаар тогтов.
2015.10.16 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай зарлиг гаргав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж