Улирлын өмнө: Нэшвилл Предаторс баг

Хуучирсан мэдээ: 2018.10.14-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Нэшвилл Предаторс баг

Улирлын өмнө: Нэшвилл Предаторс баг

Нэшвилл Предаторс баг сүүлийн хоёр улирал маш өндөр амжилт үзүүлээд байна. Одоогоос хоёр жилийн өмнө багийнхаа түүхэнд анх удаагаа бүсийн аварга болж стэнлийн цомын шигшээд шалгарсан бол өнгөрсөн улирал лигийн хамгийн өндөр оноо болох 117 оноог авч мөн анх удаагаа ерөнхийлөгчийн цомыг хүртсэн. Энэ амжилтыг үзүүлэхэд багийн хаалгач Фин залуу П.Риннегийн оролцоо их байсныг онцлох ёстой. Финланд хаалгач улирлын шилдэг болж Везина Трофиг хүртээд зогсохгүй Й.Куикын араас хаалгандаа хамгийн бага гоол алдсан хаалгач болсон. Ер нь багийн хамгаалалт гайхалтай байсан. Виннипег Жетс баг 2006-2007 оны улирал +60 гоолтой улирлыг өндөрлүүлж байсан бол өнгөрсөн улирал +56 гоол оруулсан нь хамгаалалт ямар хэмжээнд ажлаа гүйцэтгэсэн болохыг харуулж байна. Ямартаа ч багийнхаа түүхэнд шинэ хуудас нээсэн амжилтыг үзүүлж буй Нэшвилл Предаторс баг Питер Лавиолеттийн удирдлага дор дахин амжилт үзүүлэх бүрэн итгэлтэй шинэ улиралтай золгож байна. Үндэсний хоккейн лигийн бусад багуудын довтлогч нарт лигийн хамгийн өндөр цалинтай хамгаалагч Пи.Ки.Суббан болон Р.Йоси, Р.Эллис, М.Экхольм нарын хамгаалалтыг давж гарна гэдэг тун амаргүй сорилт юм.

  • БАГААС ЯВСАН ТОГЛОГЧИД:  чөлөөт аргентаар А.Эмелин ТХЛ-н Авангард Омск руу
  • БАГТ ИРСЭН ТОГЛОГЧИД: чөлөөт агентаар Д.Хэмьюс Даллас Старсаас, З.Риналдо Аризона Койотисоос

Нэшвилл Предаторс энэ зун Флорида Пантерс багтай драфтын солилцоог хийсэн бол Баффало Сэйбрестэй залуу тоглогчийг солилцсон. Харин чөлөөт агентаас Даллас Старс багийн Д.Хэмьюсийг авч хамгаалалтдаа хүч нэмсэн. Зөрүүлээд Монриал Канадиенсаас авчирсан Орос хамгаалагч А.Эмелинг нэг улирал тоглуулаад ТХЛ рүү үдээд байна. Бусад ирсэн болон явсан тоглогчид нөөц багийн хөдөлгөөн байсан. Магадгүй ирсэн тоглогчид улирлын дундуур үндсэн багт дуудагдахыг үгүйсгэхгүй бөгөөд цэвэр өөрсдийн хичээл зүтгэлээс хамаарна.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

I ЛАЙН:

Ф.Форсберг – Р.Йонассен – В.Арвидссон

Р.Йоси – Р.Эллис

II ЛАЙН:

К.Фиала – К.Туррис – К.Смит

М.Экхольм – Пи.Ки.Суббан

III ЛАЙН:

К.Йернкрук – Н.Бонино – Р.Хэйртман

Д.Хэмьюс – Я.Уэббер

Өнөөгийн Нэшвилл Предаторс багийг харвал арын хамгаалалт үнэндээ асуудал алга. Харин урд шугамын  довтлогч нар ажлаа тийм ч сайн хийхгүй байгаа гэвэл хол зөрөхгүй болов уу. Багийн лидер гэхэд В.Арвидссон ердөө 29 гоол оруулсан бол Ф.Форсбрег 26 гоол, К.Смит 25 гоол оруулсан бол Ф.ФОрсберг 64 оноо улирлын турш авсан. Эсрэгээрээ хамгаалагч Пи.Ки.Суббан, Р.Йоси нар +50 оноо авч багийнхаа тоглогчдоос эхний дөрөвт багтсан. Эндээс багт гүйцэтгэж байгаа хамгаалагчдын үүрэг илүү их байсныг харуулж байна. Гэхдээ өнгөрсөн улирал багийн урд шугамын лидер тоглогчдын дунд бага зэрэг бэртлийн асуудал гарч байсан гэдгийг мартаж болохгүй. Иймд баг бэртлээс хол байж чадвал дасгалжуулагч П.Лавиолетти улирлын төгсгөлд хоёр дахь удаагаа стэнлийн цомыг хүртэхийг үгүйсгэхгүй байна. Бодит боломж нь ч маш их бий. Хамгийн чухал нь довтлогчид ажлаа сайн хийж гоол ихээр оруулах ёстой.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж