УИХ-аар ирэх долоо хоногт 2019 оны төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. Ирэх долоо хоногт гол төлөв төсвийн төсөлд анхаарлаа хандуулахаар төлөвлөжээ. Мөн лхагва гаригт Төсвийн байнгын хороогоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх аж. Энэ төсөл нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох тухай юм.
Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрт 100 хувь 20 мянган төгрөг олгох, 80 хувь нь олгоно, хүүхдийг ялгаварлан гадуурхаж байна гэж улс төрчид, намууд маргалддаг. Мөн судалгаагаар нийт хүүхдүүдийн 90 хувь л хүүхдийн мөнгө авдаг, үлдсэн 10 хувь нь хүүхдийн мөнгө авдаггүй гэсэн судалгаа ч гарчээ. Тиймээс зөвхөн хүсэлт гаргасан хүүхэд бүрт 20 мянган төгрөг олговол нийт хүүхдүүдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах боломжтой гэж хууль санаачлагчид нь үзжээ. Тиймээс ирэх долоо хоногт энэ хуулийн төслийг баталж, 2019 оноос эхлэн мөрдөхөөр төлөвлөөд байгаа аж.
Т.НОМИН