Амлалтаасаа ухрав! | News.MN

Хуучирсан мэдээ: 2018.10.14-нд нийтлэгдсэн

Амлалтаасаа ухрав!

Амлалтын аадар бороо цутгуулан байж ард түмний цөхрөлийн ганг тайлсан 16-оны сонгуулийн зуныг Ардын намын нөхдөд эргэн сануулъя. Эрт сануулах нь 20 онд хожимдож гэмшихээс нь сэрэмжлүүлэхийн тулд тэр билээ. Өнөөгийн эрх баригчид сөрөг хүчин байхдаа хүүхдийн мөнгийг хасах гэлээ гэж Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг зад шүүмжилж байж гарч ирсэн. “Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө” гэсэн амлалт нь ялалт байгуулсан Мөрийн хөтөлбөрийнх нь яалт ч үгүй нэг тулгуур нь байсан. Харин тэд эрх баригч болсныхоо дараахан эдийн засаг хүнд байна гэсэн элдэв шалтгаанаар нийт хүүхдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгө өгөх болсон. Үлдсэн 40 хувийнх нь мөнгийг дансанд нь хуримтлуулж байгаад дараа нь нөхөж олгоно гэж аргалсан.

Өнгөрсөн хавар хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгохоор боллоо гэж баахан сүржигнэсэн ч үнэндээ амьдрал дээр хэрэгжихдээ сураг алдрав. Хүүхдийн мөнгө авах 80 хувьд багтахгүй болтлоо амьжиргаа нь дээшилсэн айл өрх алга л байна. Оёдлын машин, зурагт хөргөгчтэй гэдэг олхиогүй шалтгаар хасагдсан хэвээр байгаадаа бухимдагсад харин зөндөө. Хүүхдийнхээ мөнгийг авах хүслийг нь хясал дагасан эцэг эхчүүд өчнөөн. Аргаа барсан тэд Ардын нам амлалтаасаа ухарч “Адын” нам болж байна гэж шогшрох. “Араа даана гэж бодож байгаа бол хорин онд хариуг нь яаж өгөхийг хараарай” гэж эгдүүцэх. Маргааш МАН-ын бүлэг 11 гишүүнийхээ санаачилсан Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох тогтоолын төслийг хэрхэхээ хэлэлцэнэ. Нэг үгээр хэлбэл ард түмнээ алагчлахгүй гэж ярих дуртай Ардын намынхан алаг үрсийг ялгаварлах эсэхээ яруу тод харуулна. Монголчууд “хүүхдийн нүд хараадаг” гэлцдэг. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх амлалтандаа хүрэхгүй л бол “хараалын төлөөс” хатуухан ирж мэдэх л байх. Одоо ОУВС луу бухаад хэрэггүй. Оронд нь төсвийн урсгал зардал, автомашин, тавилга, эд хогшил авахаар 260 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн үрэлгэн төсвөө танаж, 20 гаруй тэрбум төгрөг монголын ирээдүйд алагчлалгүй хүүхдийн мөнгө өгөхөд зориулчих. Түүнийхээ дараа өөрсдийгөө Ардын нам гэж ам бардам хэл. Амлалтаасаа урваагүй шүү гэж нүүр бардам иргэдтэйгээ уулз.

Амлалтаасаа ухрав! Өнөөдөртөө энэ үг алдуузай гэсэн захиас болгож МАН-д хүргэх үг. Харин маргааш хүүхдүүдийн хүсэл рүү хөө цацсан шийдвэр гаргавал “Амлалтаасаа ухрав” гэдэг үг ашид өнгөрсөн цаг дээр хэлэгдэж ард түмэн ахиад хэзээ ч эргэхгүйгээр та нараас нүүрээ буруулна гэдгийг санагтун!

С.ЗОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-10-14 203.91.118.247

Хүсэлт гаргасанд нь өгнө гэдэг маш зөв асуудал шүү, Хүүхдийн мөнгө авдаггүй айлд өгч хэрэггүй ш дээ, огт авдаггүй, сонирхдоггүй 10 гаруй хувь байдаг гэсэн.. МАН сайн ажиллаж байна аа,
АН шиг л хулгай луйвар хийж болохгүй шүү дээ

Avatar

Хошногоо Өмхий Гээд Тайрдаггүйгээс Одоо Яая Гэхэв Дээ 2018-10-14 202.126.89.226

Хошногоо өмхий гээд тайрдаггүйгээс одоо яая гэхэв дээ, үхэр монголчууд аа. таны өөрийн чинь өгсөн саналаар л бас 60 тэрбумын луйвараар л гарч ирсэн шүү дээ, хараагаад байгаа МАН чинь. "Нийслэл хүү" кинон дээр ягаан Гажид малын эмч Мэндээг юу гэж басдаг билээ? Намайг хэлсээр байхад хормойгоо чирсэн гээд тоохгүй байсан. Хохь чинь дээ, хохь чинь гэдэг шиг Наад МАН-ынхан та нарыг хуурна шүү,2000-2004 онд Түмнээ ядуурлаас гаргана гэхээр нь та нар өгөөд хууртсан биз дээ? Ядуурлаас гараагүй биз дэ?

Avatar

Хошноногоо өмхий гээд тайрдаггүйгээс одоо яая гэхэв дээ 2018-10-14 202.126.89.226

Хошноногоо өмхий гээд тайрдаггүйгээс одоо яая гэхэв дээ, үхэр монголчууд аа. таны өөрийн чинь өгсөн саналаар л бас 60 тэрбумын луйвараар л гарч ирсэн шүү дээ, хараагаад байгаа МАН чинь. "Нийслэл хүү" кинон дээр ягаан Гажид малын эмч Мэндээг юу гэж басдаг билээ? Намайг хэлсээр байхад хормойгоо чирсэн гээд тоохгүй байсан. Хохь чинь дээ, хохь чинь гэдэг шиг Наад МАН-ынхан та нарыг хуурна шүү,2000-2004 онд Түмнээ ядуурлаас гаргана гэхээр нь та нар өгөөд хууртсан биз дээ? Ядуурлаас гараагүй биз дэ?

Avatar

Зочин 2018-10-14 202.9.43.179

Хүсэлт гаргасан бүхэнд өгнө гэдэг нь харин зөв юм биш үү?

Avatar

zochin 2018-10-14 64.119.22.54

AMLALTANDAA HUREEGUI BOLHOOR NAMAA GUTAAJ BAIGAAM

Avatar

Зочин 2018-10-14 202.179.26.241

Өөр олон ухарсан амлалтууд бий. Өр нэмэхгүй гэсэн. Өмнөх УИХ-аас их зээл авсан, өрийн таазыг нэмсэн. Мөнгө хэвлэхгүй гэсэн. Мөнгө хэвлээд банкуудад өгч байна. Тэтгэвэр нэмнэ, жижиг дунд үйлдвэрийг дэмжинэ, эдийн засгийг солонгоруулна, цалин нэмнэ, хүү багасгана, татвар нэмэхгүй, долларын ханш өсгөхгүй гээд л чухам ард түмний юу хүссэн есөн хүслийг биелүүлнэ гэж байсан. Мөрийн хөтөлбөр гэх гоё өнгөлөг сэтгүүл тарааж байсан ч амьдралаас хол тасархай, биелэгдэх боломжгүй, ямар ч судалгаагүй.

Avatar

сонгогч чинь 2018-10-14 66.181.185.174

Амлалтаасаа ухардаггүй нэр дэвшигч гэж байна уу.Х.Баттулга хүртэл юу гэж ард түмний нүдийг онгойтол худал ярьж байгаад Ерөнхийлөгч боллоо доо. Одоо харин амлалтдаа хүрч огцрох нь л үлдээд байгаа шүү дээ.Харж л байя. Өөрөө эр зориг гаргаж хэлсэн үгэндээ эзэн болж огцрох өргөдлөө өгөхийг нь л харж байна. Хэрэв ичих нүүртэй сэн бол.

Avatar

Иргэн 2018-10-14 59.153.113.181

Сануулаад яах юм бэ, 20 онд ард түмэн дүнгээ өөрсдийнхөөрөө тавьж л таараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж