Ирэх сараас 10 жилийн хугацаатай гадаад паспорт олгоно

Хуучирсан мэдээ: 2018.10.14-нд нийтлэгдсэн

Ирэх сараас 10 жилийн хугацаатай гадаад паспорт олгоно

Ирэх сараас 10 жилийн хугацаатай гадаад паспорт олгоно

Засгийн газрын тогтоолын дагуу 2018 оноос эхлэн гадаад паспортын сунгалтын үйлчилгээг зогсоож, хугацаа нь дууссан тохиолдолд шинээр олгодог болсон. Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс Иргэний бүртгэлийн тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлсэнээр гадаад паспортыг 10 жилийн хугацаатай авах боломж бүрдэх юм байна.

Сануулахад, 2004 онд Каир хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 12 дугаар уулзалтаас “Машинаар унших паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй байх, дардас, резинэн тамгаар сунгасан паспортыг машинаар уншигдах баримт бичиг гэж хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болох тухай” шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын иргэд энгийн гадаад паспортынхаа хугацааг сунгуулж гадаадад зорчих нөхцөлд үүнийг нь дэлхийн олон орон үл хүлээн зөвшөөрөх, олон улсын нислэгээр зорчуулахгүй байх, хилээр нэвтрүүлэхгүй эрсдэл үүсч байгаа юм. Иймд олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор Монгол Улсын энгийн гадаад паспортыг чипгүй бол таван жилийн, харин чиптэй энгийн паспортыг 10 жилийн хугацаатай олгож, дахин сунгалт хийхгүй байхаар тогтсон билээ. Уг шийдвэртэй холбоотойгоор иргэдээс авдаг төлбөр хураамжид ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж